Хүннүгийн үеийн түүхийг тоглоно
2016-03-04

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гүн гэрийн гүнж” шинэ дуурийг найруулан тавихаар зэхэж байна. Энэхүү гурван бүлэг таван үзэгдэлт дуурийг Хүннүгийн үеийн бодит түүхээс сэдэвлэжээ. Эл дуурьт 2200 жилийн өмнө Хан улсад амьдарч байсан Цай вэн жи хэмээх хатны тухай өгүүлэх аж.

 

Дуурийн хөгжмийг Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж бичиж, Төрийн шагналт СГЗ Д.Төрбат цомнолыг нь бичжээ. Ерөнхий найруулагчаар Б.Сүхээ /Ph.D/, ерөнхий удирдаачаар Ж.Бүрэнбэх /УГЗ/ нар ажиллаж байна. УДБЭТ-ын 58 дахь шинэ дуурь болон тавигдаж буй тус бүтээлд бүсгүй хүний ариун нинжин сэтгэл, эх хүний хайр халамж, хатан хүний бат бэх ухааныг шигтгэн харуулахыг зорьж буй талаар ерөнхий найруулагч Б.Сүхээ хэлж байна.

 

Дуурийн гол дүр болох Ца Вэн жи хатны дүрд УДБЭТ-ын жүжигчин Ш.Наранчимэг, хатны аав өвгөн гүн Цай юнд О.Хүрэлбаатар, Хан гүрны жанжин Цао Цаод Д.Эрдэнэочир, Жи Жи Шаньюд Э.Бумхүү нар тогложээ. Эл дуурийг энэ сарын 5,6-ний өдөр УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Дашрамд дуулгахад дуурийн хөгжмийн зохиолыг бичсэн Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд түүний “Хөгжмийн өдрүүд”-ийг ирэх сарын 2-9-ний өдөр зохион байгуулах аж. Дөрөвдүгээр сарын 7-нд хөгжмийн зохиолчийн мэндэлсэн өдрөөр тус дуурийг дахин тоглох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
балчирдана
2016-03-04