Энэ өдрийн Өрнийн зурхай
2016-03-05

Бямба гарагийн ажил, амралтаа төлөвлөж буй уншигч танд өнөөдрийн өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь (3/21-4/19)

Та шуурга мэт дайрах чадвараа үйл ажиллагааныхаа цорын ганц арга гэж боддог уу. Гэвч энэ бол таныг стресст оруулах ноцтой хүчин зүйлүүдийн нэг. Эрүүл мэндтэй холбоотой асуудлаас зайлсхийхийн тулд ажлын горимоо цэгцтэй болго. Та амьдралын хэв маяг, хоолны дэглэм, фитнесс хөтөлбөрөө дахин нэг бодож үзээрэй. Хэрэв та эдгээрийг сайжруулах хэрэгтэй болсон байна гэж үзвэл өөрчлөлт хийж болно.


Үхэр (4/20-5/20)

Эргэн тойрныхонтойгоо эрч хүч, энерги солилцох өдөр. Өнөөдөр гол нь өөрийгөө өд мэтээр төсөөлж урьдын адил нэр хүндтэй, бүхний хайртай хүн мэтээр мэдрэх нь чухал. Аливаа зүйлийг зоригтой эхлэх, аль ч салбарт эрсдэлтэй үйлдвэрлэл явуулах, эрхлэхэд тохиромжтой. Хайр дурлалд өөрийгөө зориул. Мөнгө олж, албан тушаал дэвших болно.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр найз нөхөд, хамаатнууд тань эд материалын, бие махбодын сэтгэл санааны дэмжлэгийг хэзээ ч байгаагүй ихээр хүлээнэ. Тэдэнд тохиолдож болзошгүй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, амьдралынх нь туршид ажил төрөлд нь санаа тавьж бай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр таны алдаа дутагдал нь сексийн харьцаатай холбоотой байх нь. Эсрэг хүйсийн хүнд татагдсан анхны сэтгэгдэлдээ бүү үнэмш. Заримдаа төөрсөн байж болдог. Номой гөлөр, хайнга байх нь байдлыг хүндрүүлэх болно. Энэ одныхон өдөр тутмын ажлаасаа болж ядарч болзошгүй. Найз нөхдийн айлчлал эсвэл ойр дотно хүний анхаарал зэрэг нь тэдний сэтгэл санааг өргөж, амрахад тус болно.


Арслан (7/23-8/22)   

Хэцүү асуудал, нөхцөл байдлууд таныг сорино. Шийдвэр гаргалт, үйл ажиллагаагаа хойшлуул, учир нь өнөөдөр таны оюун ухааны ажиллах чадвар тийм ч сайнгүй байх болно. Гэр орон болон найз нөхөдтэй холбоотой асуудал гарч ирнэ. Асуудлыг хурцдуулах ямар нэгэн юм хийхээсээ өмнө учрыг ойлгож тэнцвэрийг хадгалах нь чухал. Дуу, бүжгийн хичээлд оролцох нь таны чадварыг сорино. Амрах зугаалгыг сонго. Таныг инээлгэх дотно хүнтэйгээ цагийг өнгөрүүл.


Охин (8/23-9/22)    

Хуучин асуудлуудаар албаны хүмүүстэй муудалцах магадлалтай. Хэдийгээр энэ хэрэг явдал ирэх долоо хоногт боловч зорилгоос тань холдуулж ажил хэрэгт ямар нэгэн хугацаагаар саад болно. Аахар шаахар зүйлст бүү уцаарла, уян хатан байгаарай. Та ямар нэгэн юманд уурласанаар сайн үр дүн гарахгүй гэдгийг мэдэж байгаа.


Жинлүүр (9/23-10/22)   

Аз жаргалтай өдөр. Гэнэтийн үйл явдал, жаргалтай мөчид бэлэн бай. Буд гараг өнөөдөр сансар огторгуйн төвд байрлана. Өнөөдөр та тусгаар тогтнолын баярыг тэмдэглэн амрах гэж байгаа бол хайртай дотно хүмүүстэйгээ хамт байх уу, эсвэл найз нөхөдтэйгөө хөгжилдөх үү гэж шийдэж ядна. Та танил дотно хүмүүсээс илүү сэтгэл хөдөлгөсөн шинэлэг хүмүүсийг эрж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Эрч хүчтэй, хүчирхэг өдөр. Ямар ч ажил үйлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Эрч хүчний илүүдэл таныг сүйтгэж мэдэхээр байна. Ялангуяа найз нөхөдтэйгөө маргалдах, гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөх магадлалтай. Харилцан ярилцаж буй хүнээ анхааралтай сонс. Сэтгэл хөдлөлөө хэвийн хэмжээнд тогтоон барихыг хичээ.


Нум (11/22-12/21)   

Эрч хүчээ төвлөрүүлэх, өөрчлөлт хийх өдөр. Зарлагадаа хяналт тавь, санхүүгээ хяна. Хамаатны тань бэрхшээлүүд танаас сэтгэл санааны болон материаллаг дэмжлэг шаардаж байна. Хоол боловсруулах системийн эрхтэн өвдөж болзошгүй. Хэрвээ бусад хүмүүст өөрсдөө бүхнийг хийх хэрэгтэйг ойлгуулж чадвал танд ямар ч асуудал тулгарахгүй. Гадаад руу аялах төлөвлөгөө бүтэх тийшээ хандах бөгөөд таныг санхүүгийн асуудлаа тооцоход хүргэнэ.


Матар (12/22-1/19)   

Хүний амьдралын аз жаргалтай өдрүүдийн нэг. Таны санхүүгийн байдал маш бат бөх байна. Гэнэтийн ихээхэн орлого орж ирэх магадлалтай. Хүчээр амжилтанд хүрэх гэж бүү хичээ. Ингэх ч шаардлагагүй. Таагүй зүйлээ даван туулахад энэ өдрийн тааламжтай хандлагыг ашигла. Өдрийн хоёрдугаар хагаст болгоомжтой бай, нөхцөл байдлыг өөрчлөх гэнэтийн уулзалт, мэдээ тохиож болзошгүй.


Хумх (1/20-2/18)   

 Хамгийн гол нь хайртай хүндээ хамаг хүч , цаг заваа зориул. Амьдралдаа сэтгэл хангалуун байх өдөр. Энэ өдөр онцын зовиур үгүй байна. Ойр дотны хүмүүстэйгээ хэвшсэн газар, чимээ шуугианаас аль болох хол явахыг хичээ. Санхүүгийн хүрээнд их цаг хугацаа ба хүчин чармайлтын үр дүнд амжилт гаргаж болохоос гадна хамтрагч нартайгаа уулзах нь худал найдлага төрүүлэх ба сэтгэлээр унагана. Сөрөг нөлөө, худал зөвлөлгөө нь ажилдаа алдаа гаргах, санхүүгийн алдагдалд хүргэнэ. Олон хүний хувьд мөнгө эрх мэдэл, нэр хүдэд бус, харин хязгааргүй таашаал авахад зориулагдана.


Загас (2/19-3/20)

Та ямар ч зүйлийг богинохон хугацаанд хурдан гүйцэтгэх чадвартай байгаа бөгөөд хийж байгаа зүйлдээ итгэлтэй бай. Санхүүгийн амжилтад хүрэх сайхан боломж олдоно. Санаачилгыг бүү алд. Бусдын тусламжаас бүү татгалз. Өнөөдрийн ажлаа амжилттай дуусгах бөгөөд танд энэ бүх зүйлийг яаж амжуулсан юм болоо гэх сэтгэгдэл төрнө. Ирээдүйгээ өөдрөгөөр хар. Таныг гялалзсан амжилт хүлээж байна.

Shuud.mn
Сонин хачин