Хэнтий аймгийн удирдлагууд хууль зөрчжээ
2016-03-05

Авлигатай тэмцэх газар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хэнтий аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргыг шалгажээ.  

 

Хяналт шалгалтаар хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр а/573 тоот захирамж гаргаж орон нутгийн өмчит “Хэнтий-Ус” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд нэг бүр нь 50 сая төгрөгийн үнэлгээтэй 2 орон сууцыг тус бүрийг нь 35 сая төгрөгөөр үнэлж худалдахаар шийдвэрлэжээ. Хөрөнгийн бүртгэлийн үнийн дүнгээс доогуур үнэ тогтоож худалдан борлуулах шийдвэр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зөрчжээ. 

 

Мөн Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав нь орон нутгийн өмчит “Хэнтий-Ус” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар өөрийгөө 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаар тогтоолоор томилсон, ТУЗ-ийн даргаар ажилласны төлөө мөнгөн урамшуулал авч байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зөрчсөн байна. 

 

Тиймээс орон нутгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авч, үр дүнг эргэнмэдэгдэх тухай албан бичгийг хүргүүлжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hentii aimgiin norovlin sumiin zasag darga Altan gerel ni sumiihaa gazriig zarj idj bga shuu bolimoor ym
2016-03-05
5r bagiin irgen:
hentii aimgiin xog asgadag tseg ni aimagas 2km zaitai salhin taldaa bdg odo xog ni orgossoor xentii aimag xogiin pungartaigaa ail saahalt bolood udaj bn hogoo us suvag xarutsdag ch hj bga ym alga bas ichexgui ail bolgonoos 2500 tog avtmaataar xognii mungu gj xuraadag ene mungu xaashaa orchvoo yadaj xoggui eruul amidarmaar bn
2016-03-05
Зочин:
Сэтгэгдэлodo hentii norovlin sumin zasag darga sumiixan ner turtei axmad daichnii gazriig busdad zarsan bsan tul erx medleeree nuun darj ur xuuxduudiig ni doromjilsn bdg ym
2016-03-05
Зочин:
бараг магтсан мэдээ юм бишүү ай булхайгүй хүмүүс болох гээд л ингэж байгаан байх да
2016-03-05
zochin:
Хэнтий ус компани нь алдагдалтай ажиллаж байхад дээд дарга нар нь компаний хөрөнгийг үнэгүйдүүлж өөрсдөдөө цалин урамшуулал авч байгаа нь есзүйгүй асуудал ш дээ пүрэвжавын булайг дэлгэвэл далай далай
2016-03-05