”Газар сүлжээ” ХК ногдол ашиг тараана
2016-03-05

“Газар сүлжмэл” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар болжээ. Энэ шийдвэрийг тус компанийн ТУЗ-ийн хурлаас гаргасан бөгөөд нийт 666.817.241.42 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийджээ.             

         

 

Ногдол ашгийг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох юм байна.

 

Тус компани нь 1992 оны дөрөвдүгээр сард Монголын хөрөнгийн биржид бүртгүүлжээ. 2002 оны 10 дугаар сараас Монгол-Оросын нэвтрүүлэх цогцолборт татваргүй барааны дэлгүүр нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд 2004 оноос Улаанбаатар хотын Төмөр Замын Төв буудал дотор шинэ салбараа нээсэн аж.

 

Тус компани 2015 онд өмнөх жилээсээ  45.1 сая төгрөгөөр илүү буюу 696.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Shuud.mn
Сонин хачин