Бен Карсон нэрээ татлаа
2016-03-06

 

АНУ-д ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөж байсан мэдрэлийн мэс засалч Бен Карсон өчигдөр албан ёсоор нэрээ татаж, сонгуулийн кампанит ажлаа зогсоосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр Мэриленд мужид болсон намын дэмжигчдийн уулзалтын үеэр ийнхүү мэдэгджээ. Карсон  “Би Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа дуусгаж байна” гэж хэлээд "Манай нам сонгуульд ялалт байгуулах хэрэгтэй. Би Тед Крузийг сунгаанд ялалт байгуулж, намаа төлөөлөх хэрэгтэй гэж бодож байна. Энэ залуу сайн төрийн тэргүүн болж чадна” гэсэн байна.

 

Ийнхүү Карсон сунгаанаас гарснаар тэрбумтан Дональд Трамп, Техас мужийн  захирагч Тед Круз, Флорида мужийн  захирагч Марко Рубио, Огайо мужийн захирагч Жон Кейсик  гэх нэр дэвшигчид намаас Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд үлджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин