Эрх баригчдыг шүүмжилсэн сонинг хаажээ
2016-03-06

 

Туркийн Инстанбул хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Заман” гэх сонинг хаажээ.  Тус сонин эрх баригчдыг шүүмжилсэн цуврал нийтлэл нийтэлсэн хэмээн буруутгаж, хүчээр хаасан байна.

 

Цагдаагийнхан өнгөрсөн баасан гаригийн орой редакцийн байр руу гэнэт дайрчээ. Эсэргүүцэл үзүүлсэн иргэд болон сэтгүүлчдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна.  Уг үйл явдлын дараа Туркийн шүүх тус сонины редакцийг тарааж, төрийн мэдэлд авах тухай тогтоол гаргажээ.

 

Сонины удирдлагуудыг мөн АНУ-д амьдардаг, шашин судлаач Фетуллах Гулений хөдөлгөөнтэй холбоотой хэмээн буруутгасан байна. Гулен болон түүний дэмжигчид Ерөнхийлөгч Режек Тайип Эрдоганыг төрөөс унагаах зорилготой алан хядах бүлэглэл хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр “Өмнө нь Гулен, Эрдагон нар хамтрагчид байсан” гэсэн байна. Өнөөдрийг хүртэл сонины байрны гадна жагсагчид болон цагдаагийнхан мөргөлдсөөр байгаа юм. Сэтгүүлчид твиттертээ “Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хар өдрүүд ирлээ” хэмээн жиргэх болжээ.

 

Өнгөрсөн онд Гулений хөдөлгөөнтэй холбоотой гэж сэжиглэн хоёр сонины редакц, хоёр телевизийн сувгийг хаасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
harin thh haha amerikchuudiin jinhene nuur tsarai iimshdee muu lalruud
2016-03-06
зочин:
Хүний эрх, ардчиллыг сахин хамгаалагч АНУ хаачив. Амаа үдүүлчихсэн үү. Хоёр нүүртэй хогийн новшнууд. Хойд Солонгосыг элдвээр гоочилдог байж хамсаатандаа үг хэлж чаддаггүй ээ. Ийм ардчиллын өмөг түшиг байх уу.Ха ха.
2016-03-06