Бага насны хүүхдүүдийг гэрлүүлэх гэж байжээ
2016-03-06

 

Пакистаны Рамихар Хан мужийн цагдаагийнхан бага насны хүүхдүүдийг гэрлүүлэх гэж байсан ёслолыг зогсоож, тараасан талаар “www.ambienteja.info” мэдээллээ.

 

Тус мужийн иргэд 14 болон 10 настай хүүхдүүдийг гэрлүүлэх гэж байжээ.

 

Тус улсад хэрвээ гэр бүл нь зөвшөөрвөл бага насны хүүхэдтэй гэрлэхийг зөвшөөрдөг билээ. Харин хуримаа хийх гэж буй хос насанд хүрээгүй бол хориглодог байна.

 

Цагдаагийнхан дээрх хуримыг зохион байгуулж, бага насны хүүхдүүдийг гэрлүүлэх гэж байсан 10 гаруй хүнийг баривчилжээ.

 

Гэрчүүдийн ярьснаар “Хүү хүнд өвчтэй. Хүүгийн хүслийг биелүүлэхийн тулд тэднийг гэрлүүлэх гэж байсан” гэсэн байна. Мөрдлөгийн явцад гэрчүүдийн ярьсан худлаа болохыг тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
лалын шашны энэ лаларын суртал мөн их олон гэмгүй охид бүсгүйчүүдийн амьдралаар тоглох юм аа.
2016-03-06
Зочин:
лалын шашны энэ лаларын суртал мөн их олон гэмгүй охид бүсгүйчүүдийн амьдралаар тоглох юм аа.
2016-03-06
Азтай бацаан:
Дийлдэхгүй азрага гарах байж 14 тэй хүүхэд хийгээд ха ха ха
2016-03-06