Хаврын тариалалт сарын дараа эхэлнэ
2016-03-06

 

Өнгөрсөн жил ихэнх нутгаар гандуу байсан учир газар тариалангийн салбар бүхэлдээ хүнд байдалд орсон. Тиймээс энэ хаврын тариалалтыг цаг хугацаанд нь хийх асуудал тариаланчдын өмнө хүнд сорилт болоод байна. Улсаас тариаланчдыг дэмжих бодлого хэрэгжүүлэх талаар ярьж байгаа ч энэ нь удаашрах хандлагатай, яг хэрэгтэй цагтаа дэм болж чадахгүй байж магадгүй болох гээд байгааг өнөөдөр болсон тариаланчдын зөвлөгөөнөөр ярьж байлаа.

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт тариалалт эрхэлдэг Баян-Ундрах компани л гэхэд өнгөрсөн жил ургацынхаа 70 хувийг алдсан гэж байна. Нийт 1200 га-д тариалалт хийдэг тус компани га-гаас 4 центнер л буудай хураан авсан байна. Банк, ТЭДС гээд харилцдаг бүх л газраа өр ширтэй, энэ жилийн тариалалтаа яаж хийх талаар ямар ч төсөөлөл алга гэж Баян-Ундрах ХХК-ийн захирал Ё.Саранцэцэг ярьж байна.

 

Ийн цаг агаар өнгөрсөн жил тариаланчдад таатай байгаагүйгээс болж газар тариалангийн салбар нийтээрээ эдийн засгийн чадамж сул болоод байна. Үүн дээр нь төр уян хатан бодлогоо шийдвэртэй хэрэгжүүлж дэмжээд өгөх хэрэгтэй гэж тариалан эрхлэгчид хэлж байлаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бурмаа авгай бүр балайрах нээ. 4 сарын эхээр тариалалт хийдэг гэж дуулаагүй л юм бн. Энэ авгай энэ жил бас ургац алдуулах нээ. Хурдан сонгууль болж зайлаасаа
2016-03-06
Зочин:
Бурмаа авгай бүр балайрах нээ. 4 сарын эхээр тариалалт хийдэг гэж дуулаагүй л юм бн. Энэ авгай энэ жил бас ургац алдуулах нээ. Хурдан сонгууль болж зайлаасаа
2016-03-06
Зочин:
agronomich baihguid duraar tarialah
2016-03-06