Оюутолгойн зургаан тэрбумд горьдлого тавиад хэрэггүй
2016-03-07

Эдийн засагч Х.Батсуурьтай ам.долларын өсөлт, бууралт, хөрөнгө оруулалт, түүнийг тойрсон зарим сэдвийн доор ярилцлаа.

 

 

-УИХ-ын дарга З.Энхболд саявтархан ам.доллар 5000 төгрөг хүрээгүйд харин ч баярлах хэрэгтэй гэсэн утгатай үг хэлсэн байсан. Доллар үнэхээр 5000 хүрэх нөхцөл үүссэн байсан уу?

 

-Сүүлийн дөрвөн жилд эдийн засагт томоохон хохирол учруулсан бодлогууд явагдлаа. Мэдээж үүнд мөнгөний бодлого орно. Ам.доллар урт хугацаандаа хамгийн ихдээ 1300 дээр тогтож байсан. Гэтэл сүүлийн гурван жилээс ханш нь өссөөр байгаад өнөөдрийн байдлаар 2040 хүрчихээд байна. Их хурлын даргын хэлсэн дээрх үг та нар өлбөрч үхэх байсан юм, харин өлбөрч үхээгүй өнөөг хүртэл амьд яваа чинь миний гавьяа юмаа гэж хэлж байгаагаас өөрцгүй сонсогдсон. 2012 оноос өмнөх нөхцөл байдлыг аваад үзье. Тэр үед ам.долларын ханш тухай бүрт өсч байсан уу. Өсч л байсан шүү дээ. Гэхдээ хэзээ ч 1300-аас давж байгаагүй. Тодорхой түвшинд барьж байсанд асуудлын ялгаа оршиж байгаа юм. Гэтэл 2012-2013 онд Монголбанк БНХАУ-ын Ардын банктай юанийн своп хэлэлцээр хийсэн. Энэ нь таван жилийн дотор хэрэгжих 15 тэрбум юань буюу ойролцоогоор 2.4 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний гадаад валютын зээл. Энэ төлбөр 2017 онд дуусна. 2.4 тэрбум ам.доллартой тэнцэх ийм хэмжээний мөнгө Монголбанкинд орж ирээгүй бол ам.долларын ханш өнөөдөр магадгүй 5000 хүрэх байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг зээл гэдгийг бас давхар санах хэрэгтэй.

 

Өмнө нь эдийн засаг хэвийн явагдаж байх тэр нөхцөлд гаднаас илүү дутуу доллар зээлэлгүйгээр ноён ногооны ханшийг бариад явж болох байсан. Гэтэл 2013 онд ийм их хэмжээний зээл аваад дээрээс нь бонд босгосон ч доллар өнөөдөр 2040 хүрчихээд байна. Тэгэхээр эрх баригчид мөнгөний бодлого дээр асар том алдаа гаргасан болох нь ойлгогдоно. З.Энхболдын хэлж байгаа үг бол та нарыг нэг мөсөн мөхөлд хүргэж сүйрүүлэх байсан юм, өдий болтол амьд яваа чинь азтай хэрэг гэж ярьж байгаатай адилхан юм. Энэ нь нэг талаасаа айлган сүрдүүлж байгаа хэрэг юм уу л гэж би хувьдаа харж байна.

 

-Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг гадаад валютын ханш нэмэгдэж байгаа нэг шалтгааныг монголчууд цагаан сарын үеэр дулаан орнуудыг ихээр зорих болсонтой холбон тайлбарласан байсан?

 

-Гадаад валютын ханш нэмэгдэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Үүний нэгдүгээрт, долларын эрэлт бий болгох гэдэг зүйлийг ярих ёстой. Гэтэл манайд долларын эрэлт үндсэндээ багасчихаад байгаа. Яагаад гэхээр нь импорт саарсантай холбоотой. Тэгэхээр долларын эрэлт энэ мэт нөхцлөөс үүдээд харьцангуй багассан. Мөн бизнесийн салбарт долларын эрэлт багассаар байхад бизнесийн бус салбарт долларын эрэлт бий болоод чангараад байж болох юм. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг хүмүүс хэт баяжаад, тансаглал нь хэрээс хэтрээд, бүгдээрээ их хэмжээний доллар өвөртлөөд өвлийн цагаар гадаад руу явчихаж байна. Энэ эрэлт нь импортын эрэлтээс ч илүү эрэлтийг үүсгээд долларын ханшийг өсгөсөн байж болох юм. Д.Ганхуягийн хэлсэн үг бол маш зөв гаргалгаа. Магадгүй үнэнээ хэлсэн байх. Тэгэхээр баячуудын хэт тансаглалыг зогсоох гэсэн нэг зам байна. Яагаад гэхээр эдийн засаг, нийгэмд үр ашиггүй зөвхөн хувь этгээдийн зугаа цэнгэл, тусын тулд л гадаад валютын нөөц маань гадагшаа урсч байна.

 

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах зургаан тэрбум ам.доллар хэзээ орж ирэх вэ. Энэ мөнгө орж ирсэнээр 2044 хүрчихээд байгаа ам.долларын ханш хэд болж буурах магадлал харагдаж байна?

-Энэ хэмжээний мөнгө орж ирнэ гэж яригдаж байгаа. 2016 оны хоёрдугаар улирлаас эхлээд эхний ээлжийн 200 сая доллар орж ирнэ гэсэн төлөвлөгөө гаргасан байсан. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Яг үнэндээ гадаад хөрөнгө, ялангуяа уул уурхайн бизнесүүдийн мөнгө бол монголд хэзээ ч орж ирдэггүй мөнгө шүү дээ. Тэгэхээр зургаан тэрбум ам.доллар бүхлээрээ ороод ирэх юм байна гэж хууртаж болохгүй. Ярьснаасаа хамаагүй бага хэмжээний үнийн дүнгийн санхүүжилт бол орж ирээд хийгддэг. Өмнөх туршлагуудыг аваад үзсэн ч тэр анх яригдаж байсан шигээ их хэмжээний мөнгө монголд орж ирсэн түүх байхгүй. Оюутолгой, Тавантолгой болон бусад уул уурхайд хөрөнгө оруулсан мөнгөний хэмжээнээс энэ нь маш тодорхой харагддаг. Оюутолгойн зургаан тэрбумд горьдлого тавиад хэрэггүй л болов уу. Яахав тодорхой хэмжээний мөнгө бол орж ирээд бизнес үргэлжлэх байх. Мөн өөр нэг зүйлийг хэлэхэд, тийм хэмжээний мөнгө Монголд орж ирсэн гэдгийг баталгаажуулах ямар ч баримт монголд үлддэггүй. Яагаад гэхээр Монголд орж ирж байгаа хөрөнгө оруулалт нэрийн дор бүх данс нь гадаадад байдаг учраас.

 

-Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тавантолгой бол хайран сайхан алдагдсан боломж” хэмээн ярьсан?

 

-Тавантолгойг ашиглах гэрээний асуудал дээр би ажиллаж байсан. Тэрийг үндсэндээ судлаж үзсэн хүний хувьд ярья. Тавантолгой бол дэлхийд дээгүүрт орох коксжих нүүрсний орд. Энэ том уурхайг гадаадад маш их өртэй хувийн корпарацид шилжүүлээд явах гэрээний нөхцөл хийгдсэн байсан. Харин ч энэ гэрээ хийгдээгүй нь монголын ард түмэнд их азтай хэрэг болсон гэж үзэж байгаа. Энэ бол монголын ард түмний өмч. Тэр нүүрс, тэр өмч газар доороо байгаа цагт, улсын өмчит Тавантолгой компани ажиллаж байгаа нөхцөлд энэ бол ард түмний өмч. Алдагдсан боломж гэдгийн тухайд эдийн засагчийн хувьд хариулахад тэр гэрээ зурагдаагүй нь маш их ололт юм. Өөрөөр хэлбэл, ард түмэнд учирч болох байсан хохирлоос зайлсхийсэн сайн арга хэмжээ болсон гэж хэлмээр байна. Тавантолгой хэвийн ажиллагаатай явж байгаа. Харин хувийн ашиг сонирхолтой хүмүүс төрд ороод Тавантолгойг ашиггүй мэт харагдуулах, ашиггүй ажиллуулах сонирхол байгаа талаар бол эдийн засагчид маш их ярьдаг. Би үүнийг үгүйсгэж чадахгүй. Тэгээд ч Тавантолгой хувийн корпорацид очоогүй нь маш зөв болсон гэдгийг дотор нь ажиллаж байгаа ажилчид хэлж байна.

 

-Сая ярьсантай холбоотой дахин нэг асуулт байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тавантолгойг 100 тэрбум ам.доллароор зарж 60 тэрбумаар нь улсаа хөгжүүлнэ гэж яриад байгаа шүү дээ. Үүнийг та бодвол сонссон байлгүй?

 

-Үүнийг эдийн засагчийн өнцгөөс тайлбарлахад огт боломжтой зүйл биш. Хамгийн гол нь 60 тэрбум долларыг бидэнд бэлнээр нь биш юмаа гэхэд тодорхой хугацаанд хэсэг хэсгээр нь өгчих тийм гадны хөрөнгө оруулагч, компани, улс орон байх уу. Тэгээд ч тийм нөхцлийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол өөрөө их том асуудал. Тэгэхээр Н.Энхбаярын Тавантолгойг 100 тэрбумаар зараад улс орноо 60 тэрбумаар нь хөгжүүлнэ гэдэг бол эдийн засгийн өнцгөөсөө ямар ч бололцоогүй зүйл. Эдийн засгийн бодит нөхцөл байхгүй байхад ийм зүйл ярина гэдэг улстөржилт л болов уу гэж харж байна.

 

-Гадаадын хөрөнгө оруулалт цаашид хэзээ сэргэх хандлага ажиглагдаж байна?

 

-Гадаадын хөрөнгө оруулалт энэ цаг үед буураад байгаа нь бодит үнэн. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг манай улстөрчид маш буруугаар тайлбарлаж олон нийтэд ойлгуулж байна. Хөрөнгө оруулалт популизмаас болж багаслаа, зарим нэг улстөрчөөс боллоо гэх мэтээр ярьж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг сар бүр авдаг цалин шигээ бодож, ойлгож байгаа бол том эндүүрэл. Ингэж ярьж байгаа хүмүүсийг ямар ч эдийн засгийн мэдлэггүй байна аа л гэж хэлэх байна. Хөрөнгө оруулалт нэг үе бан цунгаараа орж ирж байхад зарим жил огт орж ирэхгүй ч байж болно. Ерөөсөө л тийм зүй тогтолтой. Цаашид ч тэгж явах болно.

 

Өөр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гэдэг зүйл хоёрхон зүйлээс хамаардаг. Нэгдүгээрт, тухайн хөрөнгө оруулж байгаа бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтийн мөчлөг таарах үе. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт хүлээн авч байгаа улс орны улс төр, эдийн засгийн тогтвортой байдал. Тогтвортой байдал гэдэг нь хөрөнгө оруулагч хүлээн авах нөхцөл нь сайн байна уу, муу байна уу гэдэг асуудал огт биш. Товчхондоо хэлбэлзэл багатай, ямар нэгэн гэнэтийн өөрчлөлт хийхгүй байх тухай л ойлголт юм. Гэтэл манайд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна гэдэг нэр томъёо сүүлийн үед маш их хэрэглэгдэж байна. Ийм нэрийн дор манайд хөрөнгө оруулж байгаа гадны компаниудын эрх ашигт нийцүүлэн өөрийнхөө уул уурхай, ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж байна. Энэ нь эргээд ямар нөхцлийг үүсгэж байна гэхээр Монгол гэдэг улс орны засаг захиргаа бидний эрхшээлээр явж байна, бидний хэлсэн бүгдийг хийж байна, тэгэхээр энэ улсын засаглал бол маш хүч султай яаж л бол яаж болох юм байна гэдэг мэссэжийг гадныханд өгч байгаа юм. Гадныхан бол хэзээ ч ханаж цадахгүй. Бүх юмыг өөрсдийнхөөрөө 100 хувь байлгахыг хичээнэ. Эцсийн эцэст бидэнд ирэх ашиг нь маш бага байх юм уу, эсхүл огт байхгүй байх нөхцлийг тавиад хохиролтой үлдээх дүр зураг ажиглагдаж байгаа. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, орчныг сайжруулах гэдэг энэ нэр томъёоноос бид аль болох салах хэрэгтэй. Олон улсын байгууллагууд болоод эдийн засагчдын судалсан судалгаагаар гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах тэр нөхцөлүүдийг хамгийн ихээр хэрэгжүүлсэн улс орнуудад Африк, Латин америкийн улс орнууд нэрлэгддэг. Гэтэл тэнд хөрөнгө оруулалт хамгийн бага орсон байдаг. Хоёрдугаарт, уул уурхайн салбарт хийсэн хөрөнгө оруулалтаас улбаатай, нийгэм эдийн засаг, байгаль орчны хохирол хэмжээлшгүй их байдаг. Оруулсан хөрөнгөөсөө хэдэн арав дахин ихээр үнэлэгдэх тийм хохирлыг учруулсан байдаг.

 

Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын орчныг хамгийн ихээр хэрэгжүүлээгүй, хамгийн доод үнэлгээг авсан улс орнуудад хятад, австрали хоёр нэрлэгддэг. Энэ бол үнэхээр сонирхолтой. Дээрх хоёр улс нь гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татсан улсууд байсан. Эндээс юу харагдаж байна гэхээр гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна гэдэг нэрийн дор хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан бодлого явуулах нь сөрөг үр дагавартай.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Р.Улам-Оргих

Shuud.mn
Сонин хачин
урвагч нарт:
Гадаадын хөрөнгө оруулалтын орчныг хамгийн муу бүрдүүлсэн орнууд Хятад, Австрали хамгийн ихээр хөгжсөн байна. Гэтэл бид тэдэнд аль болох сайн орчин бүрдүүлэх тухай ам уралдан ярьж байдаг. юу ч гэхэвдээ хэлэх үг алга
2016-03-08
werty:
Ugasaa ene uls orond orood mohohn todorhoi bolchihson, edin zasgiin medlege ch heregui
2016-03-08
бат:
маш зөв. даанч монголчууд бид дүгнэлт хийхгүй юм
2016-03-08
нийтлэлийг гүйцээж уншлаа. Үнэхээр сайн ярьжээ!! :
нийтлэлийг гүйцээж уншлаа. Үнэхээр сайн ярьжээ!! Жинхэнэ эдийн засагч хүн л ийим сайн анализ хийдэг болов уу гэмээр. Тоотой баримттай, энгийн хүнд ойлгомжтой тайлбарлсасан байна. Баярлала!
2016-03-08
Зочин:
энэ Батсуурь шиг 2-3 мэдлэгтэй залуучууд байхад Монгол сэвхийгээд л босоод ирнэ дээ. Ийм хүмүүсээ жаахан дэмжмээр юмаа залуусаа!!
2016-03-08
Зочин:
Эдийн засагч гэхэд хэцүү л юм.
2016-03-07
bold:
энэ тэмбүүтэи бүүдүүлгэ монголчуудийн дунд баигаадаа харамсаад харамсаад барахгүй
2016-03-07
Er ni bol unen sh dee. Gadnii hurungu oruulalt av:
Zochin
2016-03-07
zochin:
6 saya bish ter bum gesen bh um yagaad ene chini asar ih mongo biz dee? harin olson orlogoo ashgaa yah ni l asuudal bmaar um.
2016-03-07
ZOCNIN:
IIM YLS TORIIN DALD HYYRIIG IL HELJ EDIIN ZASGIIN MEDLEG SAITAI EH ORONCN IIM HYN TORD GARAASAI ENE HYN SONGUULID HUWIARAA CN BOLSON GARAAD IRWEL DEMJMEER BNA .
2016-03-07
Ард Аюуш:
Зөв ярьж байна одоо энэ улс төрчдийн тоглоомоор улс оронг сүйтгэж байгааг энэ таслан зогсоох хэрэгтэй үгүй бол өрөө төлж чадахгүйд хүрч хүнд байдалд орох болно тэр юу болж яахыг хэнч таашгүй
2016-03-07
Батэрдэнэ:
Энэ нэг муу амалсан тэнэг гар МАН-аас дэвших гэж байгаа юм байх даа. Энэний эдийн засаг мэддэг гэж юу байдаг юм. Эдийн засаг мэддэг байсан бол аль хэдийн баяжчихсан байх ёстой.
2016-03-07
Зочин:
энэ гэж бүтэхгүй юм ярьсан гар байна
2016-03-07
Иргэн:
ЗИ Энхболд узмэрч болсон юм уу ДОЛЛАР 5000 болох байсныг зогсоосон бол дэлхийг аврагчаар сонгох юмсан Даанч туунийг гадаадад, сурсан нэртэй Уралын дээдийн хэдэн багшаас оор тоох хун даанч алгадаа
2016-03-07
Зочин:
Маш зов бичиж байна,
2016-03-07
zochin:
Amnii bilgees ashdiin bileg gedeg. Ene neg nuhur ih tarhi ugaah boljee. Henii zaraalaar ingedin boldoo zailuul
2016-03-07
Зочин:
ЗӨВ ЯРЬЖ БАЙНА.
2016-03-07
Зочин:
Юу гэж тэд чинь босгосон доллороо гадаадад нуусан байгаа Гонконгын бирж дээрээс босгосн доллорын оронд ухаа худагийн ордыг зарах юм байна тэд огт хохирохгуй монголчуудл хохирно
2016-03-07
Зочин:
Энэ ММ комрани дампуурч байгаа гэсэн яагаад
2016-03-07
Зочин:
MCS - н захирлууд Энэ он гараад Энхсайхныг задуу эхнэр 2 охиныг нь дагуулаад гэр булээрээ гадаадад амарч байналээ энэ их доллорыг хаанаас авсан байх вэ?
2016-03-07
Зочин:
ИХ МЭДЭХ тодорчээ баяр хүргэе
2016-03-07
Зочин:
Энэ нөхөр ярилцлага өгөх их дуртай гар юм. Банкны Чулуунбат өөд болсон байна, харамсалтай байна. Одоо оронд нь нэг иймэрхүү Батсуурь гэсэн нөхдүүд мэдэмхийрэх болжээ.
2016-03-07
зочин:
Цуврал мэдээллүүдийг ойлголоо тэгээд одоо яах вэ
2016-03-07
ард:
ийм шударга толгойтой эдийн засагчдаа төрд гаргаж улсаа өрнөөс гаргаж түмнээ ядуурлаас гаргах юмсан бурхан минь
2016-03-07