Авто осол гарч, хоёр хүний амь эрсэджээ
2016-03-07

Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан Стана маркийн автомашин осолджээ.

 

Ослын улмаас нэг хүүхэд, нэг том хүн нас барж, дөрвөн хүн гэмтсэн байна. Авто осол Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэнгийн гүүрээс зүүн тийш 7 км орчим газарт гарчээ. Автомашинд есөн хүн зорчиж явсан байна.

 

Багануур дүүргийн Яаралтай түргэн тусламжтай холбогдож, гэмтсэн, осолдсон иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Garamgaibaatariin hulhi tavisan zamd osoldjee huurhii
2016-03-07