Баян-Өлгийд А.Бакей, А.Тлейхан, А.Алаубек...
2016-03-07

 

Энэ жилийн УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшихээр горилж буй эрхмүүдийг онцлов. Сонгуулийн хоёрдугаар тойрог болох тус аймаг хоёр мандаттай. Одоогийн парламентад АН-аас А.Бакей, МАН-аас А.Тлейхан нар казах түмнийг төлөөлөн сууж буй.

 

Энэ жилийн сонгуулиар тус тойрогт гол өрсөлдөөн АН, МАН-аас гадна МАХН-ын нэр дэвшигчийн дунд болох бололтой. Учир нь эдгээр намын гишүүд рейтинг өндөр байгаа гэх.

 

Нэр дэвшихээр горилж буй эрхмүүдийг нам тус бүрээр нь тоочвол АН-аас УИХ-ын гишүүн А.Бакейг хамгийн түрүүнд нэрлэж болно. Түүнийг нутгийнхан нь андахгүй бөгөөд дахин нэр дэвших нь тодорхой байна. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. Намын гишүүд дэмжигчдийнхээ дунд ч боломжийн нэр хүндтэй нэгэн. 

 

АН-ын нөгөө нэр дэвшигч нь аймгийн Засаг дарга Х.Дармен болон Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержан хоёрын нэг байх болов уу.  Х.Дармен нь аймгийн намын хороогоо удирддаг, Х.Ержан өмнө нь аймагтаа МАН-ын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж намдаа тоогдож, хотод ирж дэд сайд гэх улс төрийн өндөр албан тушаалд дэвшин ажиллаж байсан юм.

 

Харин МАХН А.Алаубек гэдэг гишүүнээ Баян-Өлгийд өрсөлдүүлэх сурагтай. Тус нутгийн унаган хүү тэрээр өнгөрсөн есдүгээр сард Аж үйлдвэрийн дэд сайдад намаасаа нэр дэвшиж байсан юм. Баян-Өлгийдөө танигдсан бизнесмен төдийгүй нэлээд өндөр боловсролтой хэмээн хэвлэлд онцолж байсан. А.Алаубек нь хэрэглээний математикч мэргэжилтэй, МУИС болон Удирдлагын Академид багшилж байсан. Герман, Голланд улсад суралцаж, байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2013 оноос “Дакал Фарма” компанийн орлогч захирал мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж.

 

Харин МАН-аас Баян-Өлгийд нэр дэвших сонирхолтой хүн олон. УИХ-ын гишүүн А.Тлейхан, сүүлд Аж үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан, экс гишүүн Х.Баделхан, мөн Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд асан Ж.Сауле, Баян-Өлгийн МАН-ын дарга Г.Султан гэх мэт нэр дэвшихээр горилогчид бий. Тэднээс А.Тлейхан гишүүн нутагтаа рейтинг нь өндөр, тэр хэмжээгээр нэр дэвших магадлалтай гэнэ. Ийн 2016 оны УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог-Баян-Өлгийн хоёр мандатын төлөө АН-ын А.Бакей, МАН-ын А.Тлейхан, МАХН-ын А.Алаубек болон бусад нэр дэвшигч өрсөлдөх болно.

 

М.ЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Өлгийнх:
Монголчуудаа Хасагуудыг хавчия, Баян-Өлгийгөөс Тува, Урианхай, Дөрвөд зэрэг Монгол ястануудаа дэмжиж гаргая, 76-д хамгийн ихдээ ганц бүр байхгүй байсан ч яадаг юм. Монголчуудаа сэрээрэй, ахан дүүс тань эх орондоо гадуурхагдаж 2-догч байх үе өнгөрсөн шүү.
2016-04-30
Алауб:
Алаубек чинь нөгөө Сайраны хүргэн биздээ. Нэг ч дэлгүүргүй байж тэрбумтан болсон Сайран
2016-04-18
Ahjarhin:
Alaubekiig Aubakir 2 iig demjine, zaluu hun ym hiine medlegtei hun baina ,BAyn ulgiid odoo ih hurald suuj chatah hun ugaasaa baihguiee
2016-04-14
bakei zail:
uhseniih n bakei. muu luiwarchin. aimgiin samarch haychaad yu gd hutsdag lalar ve muu hog
2016-03-10
bakei zail:
uhseniih n bakei. muu luiwarchin. aimgiin samarch haychaad yu gd hutsdag lalar ve muu hog
2016-03-10
Zochin:
Bakei itgeltei hun bi demjinee
2016-03-10
ааа:
Шааааа Алаубекийг чинь танихгүй, Дармен ИХ-д гарвал онигоо, Ба ба ба гэээд кккк, Бакей гарахгүйн тодорхой
2016-03-10
kkkk:
darmen tegeed ih hurald suugaad yu yarih bol bodhoor eleg hushchhiin
2016-03-10
Buidash:
Alaubek chini sumyn zaan bish brigadyn awarga nuhur shu de
2016-03-10
Erka:
Darmeniig UIHyn gishuun bolgoyo gunduugui saihan er hun de Daken darga
2016-03-10
kkkk:
shaana biz alaubek gej anh udaa sonsloo suraggu sumin zaan.naad bakei mankei ulgiid noyorhoj ard tumniig basamjilj boloogui yum baih daa
2016-03-10
Зочин:
Алаубек залуу хүнээ дэмжээрэй!
2016-03-10
B,Murat:
Bakeitei hamt XAADS surch bailaa. tun dajgui zaluu shuu,, Ene jil dahiad garah baihaa...Kazakuud aihtar humuus shuu
2016-03-09