Маргааш юу үзэх вэ
2016-03-07

“Миний ээж хөөрхөн”

 

“Миний ээж хөөрхөн” тоглолт 8 дах жилдээ тоглогдох нь ээ. Энэ удаад гуравдугаар сарын 8,9-нд “УБ палас”-ын концертын танхимд 19.00 цагаас болно. Тоглолтод МУГЖ Батсүх, Энхзул, Чулуунхүү, Вандан, Дуламсүрэн, Эрдэнэцэцэг, Сийлэгмаа, Түвшинтөгс, Бат-Эрдэнэ, Бямбажав, Намсрайноров,  Төрмандах, Чулуунбаатар,  Энхмэнд, Энх-Эрдэнэ нарын уран бүтээлч оролцоно. Мөн МУГЖ Н.Төмөрхуяг,Уранчимэг нар анх удаагаа “Миний ээж хөөрхөн” тайзнаас ая дуугаа өргөх нь ээ.

 

“Үртэй хүн жаргалтай”

 

“Монгол бөхийн өргөө”-нд маргааш буюу энэ сарын 8-ний 19.00 цагт Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Үртэй хүн жаргалтай”  нийтийн дуучдын нэгдсэн тоглолт болох гэж байна. Эл тоглолтод ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Э.Бүрнээбаяр, С.Вандан, Д.Дуламсүрэн, В.Долгор, С.Эрдэнэцэцэг, Х.Болормаа, С.Ганзориг, Намсрайноров, Буянжаргал, Түмэн-Өлзий, нар оролцон ая дуугаар өргөн барих юм байна.

 

“Хатан гоо ээжүүддээ”

 

МУСТА А.Түмэн-Өлзий олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан монголын бүх сайхан ээжүүддээ “Хатан гоо ээжүүддээ” тоглолтоор бэлэг барихаар болжээ. Тоглолт гуравдугаар сарын 8-ний өдөр 18.00 цагт “Улаанбаатар” ресторанд болно. Тоглолтод хүрэлцэн ирсэн ээжүүдэд гарын бэлэг болгон өөрийн цомгоо бэлэглэх гэнэ.

 

“Хурд” хамтлаг хоёр тоглоно

 

“Хурд” хамтлаг гуравдугаар сарын 8 нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтыг зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл уг тоглолтоо энэ сарын 8-нд дахин тоглохоор болжээ. “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолт өнгөрсөн жил “Ub palace”-д болсон. Харин энэ удаад “АСА цирк”-т 15.00 цагт тоглогдох нь ээ. Тус тоглолтын дараа буюу 20.00 цагт “Ханьдаа дуулъя” тоглолтыг “Castle” клубт тоглоно. Тус тоглолт  600 үзэгчид зориулан вип хэлбэрээр зохион байгуулагдах аж.

 

“Ромео Жульетта”

 

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар  У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжиг Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа шинэчлэгдэн тавигдсан. Энэхүү сонгодог жүжгийг маргааш буюу гуравдугаар сарын 8-ний 18.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно. Ромеогийн дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд О.Дөлгөөн нар тоглож байгаа юм.

 

“Бүсгүй минь инээмсгэлэж яваарай”

 

Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” концертыг маргааш тоглох нь ээ. Тоглолтод “Баянмонгол жазз найрал хөгжим” удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /МУСТА/, дуучин С.Баттулга /МУСТА/, Д.Бурмаа /МУСТА/, Н.Наранбаатар /МУСТА/, Т.Амина /МУСТА/, П.Өнөржаргал /МУСТА/, Л.Насанбуян /МУСТА/, Б.Дэлгэрбаяр /МУСТА/, Б.Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т.Отгонбаяр, С.Нямбаяр нар оролцон ая дуугаа өргөх аж.

 

 “Welcome to my heart

 

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан соёлын тэргүүний ажилтан, поп дива дуучин С.Наран “Welcome to my heart” амьд тоглолтоо бүсгүйчүүддээ зориулахаар болжээ. Тоглолтод төрийн соёрхолт, МУУГЗ Б.Шарав, МУУГЗ Чулуунбат, Л.Балхжав, МУГЖ Д.Жаргалсайхан, МУУГЗ Б.Батчулуун, Д.Отгонбаяр, Б.Ангирмаа, Б.Халиун, жүжигчин Ц.Цэрэнболд, ая зохиогч, дуучин Оки нар оролцох юм. Тоглолт маргааш 19.00 цагт “Corporate Hotel & Convetion centre”-ийн “Concert hall”-д болно.

 

“Бүх хайраа бүсгүйчүүддээ”

 

Хошин урлагийн продакшн, Нийтийн дуучдын хамтарсан “Бүх хайраа бүсгүйчүүддээ” шоу тоглолт гуравдугаар сарын 7, 8-ний 19.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно. Тус шоу тоглолтод “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн теарт”, “Пароди” хамтлаг, Чапи & Суурь зэрэг хошин урлагийн продакшн оролцох юм байна. Мөн МУГЖ, Дуучин Д.Энхзул, Б.Болормаа, “Увертюра” хамтлаг, МУСТА Д.Намсрайноров, Г.Эрдэнэтунгалаг, Дуучин Б.Оюунбат , Р.Бадралмаа, Б.Буянжаргал нар оролцож өөрсдийн ая дуугаа өргөх аж.

 

“Зүрхний” тоглолт

 

“Таке off” хамтлаг “Зүрхний” нэртэй тоглолтыг  “Crocus eventhall”-д 19.00 цагт тоглоно. Хүрэлцэн ирэх хүн бүрийг улаан өнгө орсон болон улаан өнгийн хувцас өмсөж ирэхийг хүсчээ. Учир нь  хамгийн гоё улаан даашинзтай бүсгүйг шалгаруулж гэнэтийн бэлэг барих гэнэ. Тасалбарын үнэ 30-100 мянган төгрөг.

 

“Жирийн монгол охин”

 

“Шигтгээ” хамтлагийн дуучин, СТА Б.Цог маргааш “C&C lounge club”-д “Жирийн монгол охин” вип тоглолтыг зохион байгуулна. Тоглолтд Хэрлэн МУСТА /Элькондор хамтлаг/, Оргил МУСТА /Болор хамтлаг/, Л.Тайванбат МУСТА /Титэм хамтлаг/, дуучин Б.Цогтдэлгэр МУСТА, Мөнхбаяр МУСТА /Айзам хамтлаг/, Зоригт МУСТА/, С.Баасандорж МУСТА /Харш хамтлаг/ оролцох юм байна.

 

“Вest hits

 

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Motive”, “Нэгэн зүгт”,  “Sync”, “S4” зэрэг Монголын рок, попын залуу хамтлагууд нэгдэн “Best hits” нэртэй тоглолтоо  толилуулахаар болжээ. Тоглолт маргааш “Lux” болно. Тоглолтод хамтлаг бүр өөрсдийн шилдэг  5-6  уран бүтээлээ хүргэхээс гадна  гэнэтийн бэлэг ч бэлдсэн аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tsirked boloh toglolt bhgui bnshdeee suga adminaaaaaaaaaaaaa
2016-03-07