Наоми Кэмпбелл хүүхэдтэй болно
2016-03-07

Супермодель Наоми Кэмпбелл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр жирэмсэн болохгүйгээр тээгч эхийн тусламжтай анхны хүүхдээ өлгийдөн авах бодолтой байгаа хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэ тухай Наоми “USA” радиод “Би их ганцаардаж байна. Хүүхэдтэй болмоор байна. Нөхөргүй учир жирэмслэх боломж алга. Жинхэнэ хайраа гарч ирсэн цагт л хүүхэдтэй болно. Одоогийн нөхцөл байдлаа харгалзан үзээд тээгч эх эсвэл хүүхэд үрчлэн авах эсэхээ шийдвэрлэх болно” хэмээн ярьжээ.

 

Саяхнаас түүнийг “12 жилийн боолчлол” киноны од Идрис Элбатай холбох болсон юм. Наоми ярилцлагынхаа үеэр “Бид найзууд. Тиймээс илүү ихийг бодох хэрэггүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин