Дутуу нярайн тасгийг 45 сая төгрөгөөр тохижуулжээ
2016-03-07

 

ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын тасагт “Аз жаргалтай амьдрал” төсөл сарын хугацаатай хэрэгжсэнээр  дутуу нярайн эрчимт эмчилгээний хэсэгт шаардлагатай зарим эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэн эхчүүдийн амрах өрөөг тохижуулж,  дутуу нярай хүүхдүүдэд болон төрсөн эхчүүдэд сэтгэл зүйн ихээхэн дэмжлэг болж байна.

 

    Төслийн хүрээнд дутуу нярайн эрчимт эмчилгээнд хэрэглэгдэх тарианы автомат шахуурга, нярайн шарлагын аппаратын гэрлийн ламф, эм тариа болон эмнэлгийн хэрэгсэл хадгалах шүүгээ, сувилагчийн тэргэнцэр, угж ариутгагч, сүү хадгалах хөргөгч зэрэг хүүхдэд зориулсан хэрэгслүүд, мөн номын шүүгээ, телевизор, агаар цэвэршүүлэгч, ус цэвэршүүлэгч, халаагч тень, вакум хаалга зэрэг эхчүүдийн амрах орчинг бүрдүүлэхэд   нийт 45 сая төгрөгийн санхүүжилт орсон байна.

 

 

      Төслийг санхүүжүүлэгчээр  Монгол Улсад суугаа Канадын Элчин сайд Эд Жэйгэр, төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Элгэмсэг Монгол” төрийн бус байгууллага  ажилласан аж.

 

      Дашрамд мэдээлэхэд "Канад сангийн Орон нутгийн санаачлага" хөтөлбөр нь 1997 оноос хойш Монголд  хэрэгжиж эхэлсэн бөгөөд жил бүр төслийн уралдаан нээлттэй зарлагддаг аж. 

 

Shuud.mn
Сонин хачин