“Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал боллоо
2016-03-07

Гэрэл зургийг MPA.MN

 

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал Тусгаар тогтнолын талбайд боллоо.

 

“Хөөрхөн зүрхтнүүдийн аян” ТББ-аас дөрөв дэх  жилдээ  зохион байгуулсан жагсаалд 100 орчим эмэгтэйчүүд оролцжээ. 



Дэлхийн долоон тэрбум хүн амын гурван тэрбум нь эмэгтэйчүүд гэсэн тоон баримт байдаг ч  тэдний  гуравны нэг нь амьдралынхаа туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг НҮБ-аас гаргасан байдаг аж. Тиймээс хүчирхийлэлд өртөж буй нэг тэрбум эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр жил бүр дэлхийн олон оронд жагсаал зохион байгуулдаг байна.

 

“Нэг тэрбумаараа тэмцье” буюу “ONE BILLION RISING” эсэргүүцлийн арга хэмжээг 2013 оноос жил бүр зохион байгуулж, дэлхийн хэмжээний хөдөлгөөн болгожээ. Энэхүү үйл ажиллагаагаар нэг тэрбум охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоохын төлөөх эсэргүүцлээ урлагаар дамжуулан илэрхийлж, тэмцэж, уриалдаг онцлогтой аж.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zuboo temtssen deer
2016-03-07