Монголын статистик III байрыг эзэлжээ
2016-03-07

Олон улсад нэр хүнд бүхий Open data watch ашгийн бус, төрийн бус байгууллага нь хөгжиж буй  орнуудын албан ёсны статистикийн мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд үнэлгээг хийдэг.

 

Энэхүү үнэлгээний гол зорилго нь улс орнуудын үндэсний статистикийн байгууллагууд болон  мэдээлэл хэрэглэгчдийн хоорондын харилцааг дэмжих, статитистикийн мэдээлэлд нэвтрэх нээлттэй байдлыг хангах, мэдээллийн зөрүүг тодорхойлох болон мэдээллийн нээлттэй бодлогыг дэмжихэд чиглэдэг.

 

Уг үнэлгээгээр  2015 онд дэлхийн хөгжиж буй 125 орон хамрагдсанаас Монгол  Улс нь мэдээллийн хамралт болон нээлттэй байдлын үнэлгээгээр нийт 100 онооноос 65 оноог авч, 3-р байрыг эзэлжээ. Үнэлгээг ҮСХ-ны /хуучнаар/ www.nso.mn вебсайтын мэдээлэлд үндэслэн гаргажээ. Мэдээллийн дэлгэрэнгүйтэй дараах холбоосоор орж, танилцана уу. http://odin.opendatawatch.com/

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-03-09