Нар бүтэн хиртжээ
2016-03-09

 

Ази болон Номхон далайн зарим оронд өнөөдөр 6.19 цагт нарны бүтэн хиртэлт болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэлхий болон нарны хооронд сар орсноор ийнхүү нар бүтэн хиртжээ. “NASA” агентлаг “Нарны бүтэн хиртэлт 59 минут үргэлжилсэн” гэж мэдээлсэн байна.

 

Нарны бүтэн хиртэлтийг Номхан далайн төв, Австрали, Зүүн азийн иргэд хэсэгчилэн харжээ. Нар хиртэж буйтай холбогдуулан Австралийн зарим нислэгийн компани хуваарьт нислэгээ цуцалсан аж.

 

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-нд нарны бүтэн хиртэлт болсон. Дараагийн бүтэн хиртэлт 2023 оны долоодугаар сард тохиох гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин