Зика вирус туссан эсэхээ хэрхэн мэдэх вэ
2016-03-09

Латин Америкийн орнуудад тархаад буй зика вирусын халдвар авсан эсэхээ мэдэх аргаас “www.wikihow.com” нийтэлжээ.

 

Алхам №1

Хэрвээ та генетикийн өөрчлөлттэй шумууланд хазуулах эсвэл халдвар авсан хүнтэй бэлгийн харьцаанд орвол уг вирусын халдварын тээгч болж болзошгүй. Таны нүд улайж, нуруугаар улаан зүйл тууран, өндөр халуурч, хоолны дуршил муудсан бол та халдвар авсан гэсэн үг.

 

Алхам №2

Зикагийн халдвар бүртгэгдээд буй улсуудад жуучлалаар очсон хүмүүсийг нарийн шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Одоогоор зика шумуул болон бэлгийн замаар халдвар тараадаг болохыг тогтоосон.

 

Алхам №3

Шумуул хазуулаад 3-12 өдрийн дараа шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ энэ хугацаанд халуурсан бол та халдвар авсан гэсэн үг.

 

Алхам №4

Дээрх шинж тэмдэг илэрсэн бол яаралтай цусны шинжилгээ өгөх ёстой. Цусны шинжилгээр таныг халдвар авсан эсэхийг тогтоох болно.

 

Алхам №5

Уг вирусын халдвар авсан эхээс жижигхэн толгойтой хүүхэд мэндэлж байна.

 

Алхам №6

Халдвар авсан хүмүүсийн шилбэ болон цээжээр хатгуулж, улмаар дархлааг сулруулдаг болохыг тогтоожээ.

 

Алхам №7

Таны хүүхэд өндөр халуурч 3-аас дээш хоног өтгөнөө гаргахгүй байгаа бол яаралтай эмчид үзүүлээрэй. Мөн хүүхдийнхээ толгойны хэмжээг заавал үзүүлээрэй.

 

Алхам №8

Одоогоор эрдэмтэд зикагийн эсрэг вакциныг гаргаж аваагүй. Тиймээс та баталгаагүй тариа, эм худалдан авах, хийлгэхээс сэргийлээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин