Трамп ялж, Хилари ялагдлаа
2016-03-09

Сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп Мичиган мужид зохион байгуулагдсан урьдчилсан санал асуулгад ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр 37.7 хувийн санал авсан байна. Харин Жош Касич 25.13 хувь, Тед Круз 24.92 хувь, Марк Рубио 9.19 хувийн санал авчээ.

 

Эрх баригч Ардчилсан нам мөн Мичиган мужид санал хураалт зохион байгуулсан юм. Уг санал хураалтад Бен Сандрес 50.64 хувийн санал авсан бол Хилари Клинтон 47.56 хувийн санал авчээ.

 

Трамп ганцхан Айова мужид ялагдал хүлээсэн бол 10 мужид дарааллан ялалт байгуулаад байна. Хилари гурван мужид ялагдал хүлээж, есөн мужид ялалт байгуулжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин