Аффлек загалмайлсан эцэг болно
2016-03-09

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор ирэх зургаадугаар сард амаржих билээ. Тэрбээр өнгөрсөн онд амаржиж, Сайлор гэх хүүтэй болсон юм. Тэгвэл жүжигчин бүсгүй удахгүй мэндлэх шинэ хүнийхээ загалмайлсан эцгээр жүжигчин Бен Аффлекийг сонгосон талаар “www.hollywoodlife.com” мэдээллээ.

 

Лив инстаграмдаа Аффлектэй авахуулсан зургаа нийтлээд “Энэ залуу зөвшөөрсөн... Загалмайлсан эцэг” гэж бичжээ.

 

Жүжигчид 1998 онд дэлгэцнээ гарсан “Armageddon” кинонд хамтран тоглосон билээ. Лив Тэйлорын хүү Сайлорыг хөлбөмбөгчин Дэвид Бекхэм загалмайлсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин