Брэдийн охины цамц шуугиан тарив
2016-03-09

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жолигийн охин Шилогийн өмссөн цамц олны анхаарлыг татсан талаар “www.hollywoodlife.com” мэдээллээ. Охины өмссөн цамц дээр “Эйнштейн дүрвэгч байсан” гэж бичсэн байжээ.

 

 

Жоли өчигдөр Захара, Пакс, Шилогийн хамтаар Камбожоос Лос Анжелес хотноо ирэх үед охины цамц сэтгүүлчдийн анхаарлыг татсан байна.  Брэдийн хэвлэлийн төлөөлөгч охины цамцны асуудлаар сэтгүүлчдэд “Энэ бол зүгээр л цамц. Ямар нэгэн далд утга байхгүй” гэж хэлжээ.

 

“Эйнштейн дүрвэгч байсан” гэх футболк ганцхан цагийн дотор онлайн худалдаагаар сая ширхэг зарагдсан байна.

 

Жоли өнгөрсөн онд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан олон улсын илчээр сонгогдсон билээ. Тэрбээр элчийн хувиар өнгөрсөн зургаадугаар сард Туркийн хил орчимд амьдарч буй Сири, Иракийн дүрвэгсэдтэй уулзаж, тусламж үзүүлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин