Гагагийн даашинз хатжээ
2016-03-09

 

Дуучин Леди Гага 2010 онд зохион байгуулагдсан “MTV” шагнал гардуулах ёслолын үеэр үхрийн махаар бүтээсэн даашинз өмсч ирсэн билээ. Энэхүү даашинзыг загвар зохион бүтээгч Франк Фернандес урласан юм.

 

Гага энэхүү даашинзаараа амьтны эрх хэрхэн зөрчигдөж буйг олон нийтэд хүргэхийг зорьсон байна. Даашинзыг 27 кг үхрийн махаар урлажээ. Тэгвэл Гагагийн “Махан даашинз” аюултай байдалд орсон талаар “www.peoplestylewatch.com” мэдээллээ.

 

2012 оны нэгдүгээр сард уг даашинзыг Вашингтон хотноо байрлах  “The National Museum Of Women In The Arts” музейд байршуулсан юм. Даашинзыг муутгахаас сэргийлэн музейн ажилчид зургаан жилийн турш тусгай уусмалаар арчсан байна. Харин энэ сарын эхээр даашинзны зарим хэсэг унаж, бүхэлдээ хатаж эхэлжээ. Музейн удирдлагуудыг уг даашинзыг дахин засварлахаар болж, үзмэрээс буулгасан байна.  

 

Махан даашинз “дэлхийн хамгийн өвөрмөц 10 даашинз”-ны нэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
gy:
yanhnii banzal umhiiree biz
2016-03-09
Зочин:
ваа базардар
2016-03-09
Зочин:
Сэжгийн шаар юмаа.
2016-03-09