С.Жавхлан Т.Баясгалан нар гурван удаа тоглоно
2016-03-10

Малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлэхээр болоод буй. Аяны хүрээнд “Илгээлтийн эзэд” хамтарсан тоглолтыг Улаанбаатар хот, 21 аймаг, бүх сумдад тоглох гэж байна. Тус тоглолт энэ сарын 14-нд Улаанбаатар хотоос эхлэх юм.  Тэд “Монгол бөхийн өргөө”-нд энэ сарын 14, 16, 19-ны өдрийн 19.00 цагт тоглох аж.

 

Аяны талаар дуучин С.Жавхлан “Тоглолт үзэхээр ирэхдээ цэцэг биш малчдад хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай. Тоглолтын бүх орлого өвөлжилт хүндэрсэн, зудад нэрвэгдсэн айл өрх, малчин түмэнд очих болно. Тэдэнд сэтгэлийн дэм болохоос гадна эд материалын тусламж үзүүлэх нь чухал” хэмээсэн.

 

Улаанбаатар хотод тоглох тоглолтын тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарчээ. Тасалбар 25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “Монгол бөхийн өргөө”-ний билетийн кассаар худалдаалж байна. Илүү дэлгэрэнгүйг 91073333, 80009009, 1900-1188 утаснаас лавлах боломжтой.

 

Тэдний 13 жилийн дараа хамтран тоглох гэж буй “Илгээлтийн эзэд” аялан тоглолт энэ сарын 20-ны өдрөөс хөдөө, орон нутагт тоглож эхлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болд чулуунчимэг хоер зайл битгий дуугийн дуул чадахгуй байдаг чансаа хурэхгуй
2016-03-15
Зочин:
Мундаг дуучид жавхлан баясгалан гое шуу
2016-03-15
Цэцээ:
Та хоерт Амжилт Хусье дууриаж Байдаг хоер одоо больж уз энэ хоер амид шуу !! Жавхлан баясгалан Маш гое дуучид амжилт чулуунчимэг болд хоер ич ич тэр хоер амьд сэруун шуу битгий дууриаж тэнэгт та хоер барахгуйээ чадахгуй ич
2016-03-15
zochin:
Uneheer goyo duuchid hamtraad duugaa duul amjilt
2016-03-11
Зочин:
Odoo hen sonsdogiin.
2016-03-10
Зочин:
Би та хоёрыг дуул гэж нет-ээр бичиж байсан даа.Билетэн дээр нь нийтийн дуугаар ангасан үзэгчид Бөхийн өргөөнд пиг дүүрэх юм байна.Хөдөөнөөс ирээд дахин тоглолт хийгээрэй.Амжилт.
2016-03-10