Цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаарджээ
2016-03-10

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон улсын аюулгүй байдлын үүднээс Хойд Солонгос улсыг нэн даруй цөмийн хөтөлбөрөө царцаахыг шаардсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Путин “Солонгосын хойгт АНУ болон Өмнөд Солонгос улсын хамтарсан цэргийн сургуулилт амжилттай үргэлжилж байна. Хамтарсан цэргийн сургуулилт хийх нь хууль бус биш. Тиймээс Хойд Солонгос цэргийн сургуулилт явуулж буй бүс нутаг руу чиглүүлсэн пуужингаа эргүүлэн татах, улмаар цөмийн хөтөлбөрөө зогсоох хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт энэ сарын 7-нд эхэлсэн юм. АНУ-ын талаас 15 мянган албан хаагч, Өмнөдийн талаас 300 мянган цэрэг оролцож байна.

 

Цэргийн сургуулилт эхэлсэнтэй холбогдуулан Хойд Солонгос дайны бэлэн байдалд шилжиж, улсын хилийг нь зөрчсөн тохиолдолд цөмийн туршилт хийхээ сануулсан юм. Мөн өчигдөр удирдагч Ким Чен Ун алсын тусгалтай пуужинд багтахаар жижгэрүүлсэн цөмийн зэвсэг бүтээсэн болохоо мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин