“Найруулга 2016” тоглолт болно
2016-03-10

 

Хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн Цохивор Хөгжмийн Чуулга "Найруулга-2016" тоглолтоо толилуулах гэж байна.

 

Тоглолтыг Монголын Урлагийн Зөвлөл санаачлан Хөгжим Бүжгийн Коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилгоор 2007 оноос зохион байгуулж ирсэн. Энэ удаад ес дэх жилдээ тоглох гэж байна.

 

Тоглолт гурав хэсгээс бүрдэх аж. Эхний хэсэг дэлхийд нар алдартай Д.Манчини, Э.Морриконе, Floyd Werle, Randall Eyles нарын уран бүтээлийг тоглох  юм байна. Хоёрдугаар хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолч Г.Бярваагийн мэндэсний 100 жилийн ойд зоруилан “Намрын өнгө”, Д.Лувсаншаравын мэндэлсний 90 жилийн ойд зориулан “Хурдан зээрд” зэрэг хөгжмийн найруулгыг тоглоно. Харин гуравдугаар хэсэгт Цохивор хөгжмийн чуулгын удирдаач Б.Зоригтын найруулсан М.П.Мусоргский “Үзэсгэлэнгийн зургууд” цуврал зохиолийг үзэгчдэд толилуулах аж.

 

Тоглолт энэ сарын  11-нд 18.45 цагт, 12-нд 17.45 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин