Дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форум Монголд болно
2016-03-10

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг “Ай Ти Би” Аялал жуулчлалын Олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцжээ.

 

 

Мөн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифайтай уулзжээ. Тэд “Нүүдэлчдийн аялал жуулчлал” сэдэвт Дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар ярилцаж, форумын товыг тогтжээ. 

 

 

Тус форумыг энэ оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран Монгол Улсад зохион байгуулахаар тохирсон байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин