Элчин сайдын яамныхан, атташе нар спортоор өрсөлджээ
2016-03-11

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчин үүссэний 95 жилийн ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ-аас хэд, хэдэн ажил санаачлан зохион байгуулж байна. Үүний хүрээнд гадаад орнуудаас манай улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд, цэргийн атташе нарын дунд нөхөрсөг спорт тэмцээнийг энэ сарын 9-нд  зохион байгуулжээ.

 

БХЯ, ЗХЖШ болон манай улсад суугаа ОХУ, Турк, АНУ-ын Элчин сайдын яамны баг тамирчид, цэргийн атташе нарын баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин нөхөрсөгөөр тоглож, теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын гурван төрлөөр өрсөлдсөн байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин