Хүйтний эрч суларна
2016-03-11

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.

 

2016 оны 03 дугаар сарын 12-ноос 03 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

 

12-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна.  Хүйтний эрч  суларч Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин