Америкийн толгойны өвчин нэгээр нэмэгдэв
2016-03-11

Иран улс баллистик пуужин туршиж, олон улстай байгуулсан гэрээгээ зөрчжээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Олон улс Пхеньяны цөмийн хөтөлбөрийн асуудалд гол анхаарлаа хандуулах үеэр Тегераны “Исламын хувьсгалын хамгаалагчид” зэвсэгт хүчний ангийнхан цэргийн сургуулилт хийх үеэрээ хоёр ширхэг баллистик пуужин туршссан байна. Иран энэ оны эцэс хүртэл цөмийн зэвсэг болон баллистик пуужин турших нь хориотой байв.

 

Өнгөрөгч оны аравдугаар сард “P5+1” холбоо Нью Йорк хотноо чуулж, Тегерантай гэрээ байгуулж чадсан билээ. Тегеран цөмийн хөтөлбөрөө царцаасны хариуд олон улс тус улсын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо цуцалж, тусламжийн бараа нийлүүлж эхэлсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри уг хуралдааныг ахалсан бөгөөд Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зарифтэй уулзах үеэрээ “Тегеран ирэх оныг дуустал гэрээг даган биелүүлэх болно” хэмээн мэдэгджээ. Тегеран гэрээг дагаж мөрдөж байгааг АНУ болон Олон улсын Атомын эрчим хүчний агентлаг шалгахаар тохиролцсон юм.

 

Харамсалтай нь Тегеран гэрээгээ умартаж, цэргийн сургуулилтын үеэр баллистик пуужин туршссан болохыг Пентагон баталлаа. Тегеран энэ сарын 9-нд хоёр ширхэг “Qadr” пуужин хөөргөсөн нь 1400 км-ийн зайд байрлах байг оносон хэмээн “ISNA” телевиз мэдээлжээ. Уг пуужин дээр “Израйль түүхийн хуудсаас арчигдах ёстой” гэж бичсэн байжээ. Хэвлэлээр дамжуулсан уг мэдээллийг Пентагон шалгаж үзээд, Тегераныг баллистик пуужин туршсан болохыг тогтоосон байна.

 

“Исламын хувьсгалын хамгаалагчид” цэргийн ангийн ерөнхий командлагч, генерал Амир аль Хажизадех мэдэгдэхдээ “2000 км тусгалын радиустай эдгээр пуужин бидний дайсан сионист дэглэмийг аюулгүй зайнаас устгах зориулалттай. Бид холоос ирэх аюулыг урьдчилсан зогсоох туршилт хийсэн” гэжээ. Керри энэхүү асуудлаар тус улсын удирдлагуудтай утсаар ярилцсан ч өнөөдрийг хүртэл удирдагчид юуны талаар хэлэлцсэн нь нууц хэвээр байна.

 

Баллистик пуужин туршсан асуудлаар анхлан Израйлийн Батлан хамгаалах яамны сайд Моше Яалон дуугарсан бөгөөд АНУ-ыг тус улсын эсрэг хориг тавихыг шаарджээ. Тэрбээр “Тегеран баллистик пуужин хөөргөснөөр өнгөрсөн онд дэлхийн гүрнүүдтэй байгуулсан цөмийн гэрээг зөрчиж, дайсагнасан үйлдэл гаргалаа. Тус улс олон улсын гэрээг үл тоож, дайныг хүсч байна. Израйль улс аюулгүй байдлын үүднээс хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна” гэжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй Хилари Клинтон Мичиган мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Вашингтоны итгэлийг хөсөрдүүлж, баллистик пуужин туршсан Тегераны эсрэг хатуу хориг тавих хэрэгтэй” хэмээн мэдэгдэж, уг асуудал Пхеньянаас дутахааргүй олон улсын анхаарлыг татав. Керри мөн нэр дэвшигч Хиларитай адилхан бодолтой байгаагаа Ерөнхийлөгч Барак Обамад уламжилжээ. Обама өчигдөр Цагаан ордондоо хэвлэлийхнийг хүлээн авч уулзах үеэрээ Тегераны эсрэг хэрэгжүүлж буй хоригоо дахин нэг жилээр сунгаж буйгаа зарласан байна.

 

 

Олон улсын атомын агентлаг “Тегеран олон улстай байгуулсан гэрээгээ биелүүлж байна” хэмээн мэдэгджээ. Обама “Ираны Засгийн газрын тодорхой үйл ажиллагаа болон шийдвэр нь бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхолтой зөрчилдөж буй бөгөөд үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого болон эдийн засагт ноцтой аюул учруулсан хэвээр байна. Тиймээс тус улсад өмнө нь авсан хоригийг сунгах шийдвэрийг гаргалаа” гэж мэдэгджээ.  

 

Керри “АНУ-ын чин хүсэл олон улсыг цөмийн зэвсэггүй болгох. Харамсалтай нь Тегераны явуулж буй бодлого биднийг түгшээж байна. Баллистик пуужин туршснаар тус улс хүний эрх, эрх чөлөө, хөрш зэргэлдээ орныхоо үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэж хэлжээ.

 

Вашингтон, Тегераны цөмийн хөтөлбөр болон цөмийн баяжуулалтын салбарт зарцуулах байсан 2.8 тэрбум ам.долларыг царцаасан гэв. Тегеран олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу баяжуулсан уранаа устгалд оруулж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Касторовое масло 80804877:
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын Castor oil гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна. Харилцах утас80804877 Үнэ9000 3 ба 3-аас дээш хүргэлттэй.
2016-03-13
Зочин:
50 мл- 9000 төгрөг 3 ба 3-аас дээш хүргэлттэй Харилцах утас80804877 Кастор тосны ашиг тус 1. Үс ургуулах Та үсээ хурдан ургуулахын тулд юу хийх ёстой вэ. Та тосоо бага зэрэг бүлээсгээд хуйхандаа 5 минут иллэг хийхэд бүлээн тос үсний уутанцарт нэвчиж цусны эргэлтийг сайжруулан өсөлтийг дэмжинэ. Кастор тосны найрлаганд омега-6 хүчил агуулагддаг бөгөөд энэ нь таны үсэнд хэрэгцээтэй эрдэс бодисыг өгнө. Та бүр их үр дүн харъя гэвэл үснийхээ бүхий л хэсэгт тосоо түрхэж хонуулах бөгөөд маргааш нь бүлээн усаар угаана. Хэрвээ тосоо дангаар нь хэрэглэхэд хэцүү байвал тараг эсвэл оливын цэвэр тостой хольж түрхэж болно. Ингээд таны үс гялалзсан торгомсог эрүүл болж ургана. Мөн тус тосыг тогтмол хэрэглэвэл үс салаалах зовлонгоос ангижрана. 2. Хаг болон бусад хуйхны асуудалд Касторын тос нь мөөгөнцрийн болон бактерийн эсрэг шинж чанартай байдаг. Энэ нь хаг болон бусад хуйхны төрөл бүрийн үрэвслийг анагаах үйлчилгээтэй. Хэрэв таны үс хуурайшсан мөн хагтсан бол энэ үсний маскийг хийж үзээрэй Кастор
2016-03-13
coveks:
bidnii medeh shine tehnologi USA s garalrai laser tusgal,shoniin duran,sum nevterdeggui hantaaz suuliin yeiin honghon niileg edeer hiisentablet touch gar utas iphone ed nariig 1980 d ond tsergiin zoriulalttai adhiglaj bsiin sh dee USA!!! 2006 onoos l niitiin huteel bolson!
2016-03-11
coveks:
USA -d zuvhun shaltag heregtei!!!Hervee delhiin 3 r dain bolvol USA yalah ni todorhoi!!! Tednii zevseg ed nar bol bidnii medehgui bgaa radart barigdahgui nisdeg tavag bval ta nar yahuu?? USA d bgaa huzuriig hen ch taahgui!!! ted RUSSIA,IRAN,N.KOREA, geed buh ornuudiin huzuriig bol algan deeree harj bgaa yum shig medej bgaa!!! Putin bol teriig medeed tomorch chadahgui toviig sahij bgaa!!!USA bol NASA s zunduu olon shine devshiltet tehnologi olj avsan. terniihee 10010 g ch ashiglaagui bna.
2016-03-11
Zochin:
Heden tsagaachid neg tiv deer ochichhood ih solioroh ymaa tiim l ih amerik nerendee hairtai bol amerik heleer yriach
2016-03-11
Зочин:
Жишээ татах гэж ядаваа чааваас
2016-03-11
зочин:
Чи дут малаа.
2016-03-11
Зочин:
Юм л бол хориг энээ тэр. Тэр хойд Со нь хэдэн пуужин харвачихаасай
2016-03-11
Зочин:
Дуугуй байж байгаад очиж ажил хийж хэдэн доллор олж ир
2016-03-11
Зочин:
Том улс дэлхийг зохицуулж байна та нар барааны савангаа хийж чадахгуй байж бархираад хэрэггуй бид юуч хииж чаддаггуй бас тансаглаж архидаж залхуурж хэвтэх дуртай улс хятад та нарыг эзлэх гэвэо хэн хамгаалах вэ ажилгуй монголчуудаа
2016-03-11
Hohine ee:
Amerik ooroo ochnoon olon ulsiig tam bolgosniihoo toloosiig tolohdoo tedgeer ulsiin toogoor tolgoid ni hort havdar urgaasai
2016-03-11
зочин:
Чи дут малаа.
Hohine ee:
Amerik ooroo ochnoon olon ulsiig tam bolgosniihoo toloosiig tolohdoo tedgeer ulsiin toogoor tolgoid ni hort havdar urgaasai
2016-03-11
israel uu:
israel ba pakistan 2iin hoorond yamar hamaaral bgaan
2016-03-11
china:
Americiin huch sularval mongoloos avhuulaad doroi buurai ornuudb hursh zergeldee orshih huchirheg ornuudiin amarhan zuush bol gazariin hursnuus archigdah bolno
2016-03-11
ЗОЧИН:
ХҮН ЯМАР ҮР ТАРИНА ТҮҮНЭЭ ХУРААЖ АВДАГ ГЭДЭГ ҮГ БАЙДАГ..ТЭГЖ БАЙГААД АМЕРИКЧУУД ӨӨРСДИЙН ТАРИСАН ҮРЭЭ ДЭЛХИЙН ОЛОН ОРНООС ХУРААЖ АВАХ БИЗ.
2016-03-11
Хараал идсэн израйл:
Израйлыг нэг номерт газрын хөрснөөс дэлхийн түүхээс арчих хэрэгтэй. Хөөрхий пакистанчуудыг яаж байна. Цөмд цөмд цөмд цөмд цөмдөөд хая.
2016-03-11
israel uu:
israel ba pakistan 2iin hoorond yamar hamaaral bgaan
irgen:
ARDCHILAL GEJ AMERIKUUDIIN DELHIID NOYLOH BODLOGO
2016-03-11
Зочин:
Дэлхийн улс орнууд яахаараа АНУ-ын хяналтан доор тэдэнд таалагдаж амьдрах ёстой юм.Европын орнуудыг хараад байхад АНУ-ын амыг харж амьдарч байна ш дээ. Нэг ёсны колони болсон гэхэд буруутахгүй.Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг ойрхи дорнодод дэгдээсэн дайныхаа горыг амсч толгойных том өвчин болсон цагаачдын урсгалд нэрвэгдээд алингаа алдаж байна.дээр Туркууд энэ эмзэг зүйлээр шантааж хийж 20 тэрбум доллар өг, эс бөгөөс цагаачдыг та нар руу бөөнөөр нь нэвтрүүлнэ гэж шантаажлаад ...
2016-03-11
tvmen:
ene amerikiin elchin gej shulaach gazar bn
2016-03-11
Зочин:
heleed yu geh ve
2016-03-11
Зочин:
amerikiig ailgah heregtei
2016-03-11
Уншигч:
ЕР НЬ АМЕРИКТ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ? АМЕРИК ХЭН ЮМ?
2016-03-11
Зочин:
heleed yu geh ve
ХН:
ТУНГАЛАГ ТАМИРЫН 3 Р АНГИ ДЭЭР НЭГ ХУВИЛГААН ЛАМТАН ЮМ Л БОЛ ТУГ ТАХЬ ... ГЭЭД Л БАХИРААД БАЙДЫН. АНУ -ГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХАРАХНЭЭ ТЭР Л САНААНД ОРОХЫН. ЮМ Л БОЛ ХОРИГ ТАВЬ ГЭЭД Л БАХИРХЫН.
2016-03-11
Зочин:
Жишээ татах гэж ядаваа чааваас