Танихгүй хүнд үүдээ нээхгүй байхыг хүүхдэдээ захь
2016-03-11

Бага насны хүүхдийг гэртээ ганцаараа байхад нь хуурч мэхлэн, гэрт нь орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэд хэдэн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

 

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ төрлийн буюу бага насны хүүхэд гэртээ ганцаараа байхад нь "Цонхны хэмжээ авах гэсэн юм, Хорооноос судалгаа авахаар явж байна" зэргээр түүнийг хууран мэхэлж, гэрт нь ору хулгай хийсэн хэд хэдэн удаагийн үйлдэл шалгагдаж байна.

 

Иймд иргэдийг бага насны хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээхдээ танихгүй хүнд хаалга нээж өгөхгүй байхыг сайтар захих, боломжтой бол бага насны хүүхдийг ганцаар орхихгүй байхыг сэрэмжлүүллээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин