Арвантаван орны циркчин ирнэ
2016-03-11

 

“Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолтыг “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ, Монголын Үндэсний цирктэй хамтран гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

 

Шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай жүжигчид манай улсад ирнэ. Тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцох юм.

 

Тоглолт энэ сарын 26-наас ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ. Тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаарч 15-30 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин