“Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” цуглав
2016-03-11

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас жил бүр Зэвсэгт хүчин байгуулагдсан ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээг зохион байгуулдаг.

 

Энэхүү уламжлалт арга хэмжээг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо.

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд,ЗДТГ-ын дарга Ж.Эрдэнэбат, Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж,Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа болон сургуулиудын захирлууд оролцлоо.

 

Арга хэмжээний зорилго нь дүүргийн 19 хорооны иргэд залуусд батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах аж.

 

Энэ арга хэмжээний үеэр 18 нас хүрсэн сурагчдад Цэргийн үүрэгтний үнэмлэх болон “Дөл” цогцолбор тэмцээнд байр эзэлсэн баг, сурагчдад шагнал гардуулжээ. Мөн энэ үеэр цэргийн албан хаагчдын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулсан байна.

 

Shuud.mn
Сонин хачин
eeeeeeee:
eeee tereg huvtas umsuj vzej . alhaj surch bgaa . barniii ohid bandinar . kkk
2016-03-12
zochin:
BUGDIIG N HOLIIN ZAMD GUILGE.YASAN CH IH TARGAN BUDUUN HUUHDUUD VE.
2016-03-11
Зочин:
Яаяа. Манай цэргийн жавхаа сүр аймаайр. Муу хятад, орос айсандаа өмдөндөө авч байгаа даа.
2016-03-11