Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд 25 бөх хүч үзнэ
2016-03-12

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт олон улсын тэмцээн өнөөдөр Улаан-Үд хотноо эхэлнэ. 21 дэх удаагаа болж буй энэхүү тэмцээнд манай улсын 25 бөх хүч үзэх юм. 

 

Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир, П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер С.Батболд, Б.Батзориг, Б.Батмагнай, Д.Гомбодорж, Н.Золбоо, Г.Идэрхүү, Н.Лхамгармаа, Б.Нэмэхбаяр, П.Өсөхбаатар, Д.Цогтбаатар, Ж.Чулуунбат нарын 25 хүчтэн өрсөлдөх юм байна. 

 

Тэмцээн маргааш өндөрлөнө. 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
химийн цомоос 3 алтан медальтай:
httpswww.google.mnurl?sa=trct=jq=esrc=ssource=webcd=1cad=rjauact=8ved=0ahUKEwj1zvaqq7zLAhVkfaYKHUBkCfsQFggbMAAurl=http3A2F2Fwww.eubcboxing.org2Fchemistry-cup-2016-final-results2Fusg=AFQjCNF72hEsF9cwMOos9eMpCwqbUvqURQ
2016-03-13