ХХЕГ-ын дарга Увс, Завханы отрядад ажиллав
2016-03-12

Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав Увс аймаг дахь Хилийн 0245, 0311, Завхан аймаг дахь хилийн 0277 дугаар ангиудад ажиллаж, Улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Увс, Завхан аймгийн  отряд заставууд  хилийн цагийн байдлын байнгын өрнөлттэй, байгаль, цаг уурын нөхцөл байдлын хувьд хүндрэлтэй хэсэгт хамаарагддаг. Эдгээр аймгуудад цас их орж зудтай байгаа ч хилчид хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байна.

 

Хууль зүйн сайдаас “цэрэг судлал, хүнтэй ажиллах арга барил дээр ахиц гарга” гэсэн үүргийг өнгөрсөн оны 12 дугаар сард Хил хамгаалах байгууллагын удирдлагуудад өгсөн. Өгсөн үүрэг, даалгаварын дагуу хил дээр алба хааж буй хугацаат цэргийн албан хаагчид руу чиглэсэн ажлыг эрчимжүүлэх талаар анги салбарын удирдлагууд идэвхийлэн ажиллаж, олон талт арга хэмжээ авч байна.

 

 

Хугацаат цэргийн албан хаагчидтай зөвхөн офицер ахлагч нар ажиллах биш эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн зөвлөлийн оролцоог нэмэгдүүлж ажиллаж байгаа юм байна. Ингэж эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлж, тэдэнд ээж, эх хүн гэдэг сэтгэгдлийг төрүүлж ажилласнаар хугацаат цэргийн албан хаагчдын сэтгэл зүй болон бусад албаны асуудалд дэвшил гарч байгааг ангийн дарга нар онцолж байлаа.

 

Мөн Хил хамгаалах байгууллагаас хугацаат цэргийн алба хаагч нэг бүрт эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл санаа, сурлага сахилгын байдлыг хянах хувийн хэрэг нээсэн байна. Дээрх ангиудын хувийн хэргийн хөтлөлт, түүний явц, үр дүнтэй танилцахад тодорхой уулзалт, судалгаа, эмчийн үзлэгээр тухайн цэргийг хянаж, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл санаа, сурлага сахилгын байдал нь анх ямар байсан, одоо ямар түвшинд байгааг мөн өөрчлөлтүүдийг тусган, үр дүнг тооцож, тодорхой арга хэмжээ авч эхэлжээ. Цаашид  энэхүү хувийн хэргийг байнга хөтөлж хугацаат цэргийн албан хаагчийг халагдахад нь дахин эрүүл мэндийн үзлэгт хамруулж дүгнэлт тодорхойлолтыг цэргийн үүрэгтний үнэмлэхний хамт тухайн аймаг сумын цэргийн штабын даргад нь өгч явуулдаг дүрэм журмыг мөрдөж эхлэхээр ажиллаж байгаа аж. 

 

 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
ulzii:
ene generel. hil hilshnii amidraliig uuriin bieur tuulsan jinhene mergejliin hun .
2016-03-12
Зочин:
Uvsiin tsergiin angid alba haasan halhuud gemteltei ergej ireed nas baraad baigaag anhaarah tsag bolson shuu. odoogoor 5, 6 hun nasan turshiin gemteltei bolson ,zarim n nas barsan baigaa. dund tushaaliin officeruud hamag yumiig hiij baigaa shuu.
2016-03-12
Zochin:
Suuliin ueiin generaluudiin dotroos jinhene general hun, uuruu iim amidraliig yag tuulsan hun
2016-03-12