Халбага зөгийн бал арьсны хуурайшилтыг зогсооно
2016-03-14

Хэрвээ таны арьс хуурайшаад өнгөө алдаад байвал зөгийн бал хэрэглээрэй. Энэ талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

 

Арьсны хуурайшилтын эсрэг ганцхан халбага зөгийн бал байхад л хангалттай.

 

 

Та 500 грамм буцалсан халуун усан дээр зөгийн балаа хий.

 

 

Зөгийн балтай усаа сайтар хутгаад ванндаа хий. 20-30 минут зөгийн балтай усанд ороод, дараа нь цэвэр усаар биеэ угаагаарай.

 

 

Мөн гарын арьс тань хуурайшиж, хагараад байвал зөгийн бал хэрэглээрэй. Нэг халбага зөгийн бал дээр нэг халбага элсэн чихэр хий.

 

 

Дараа нь бага зэргийн оливын тос нэмээрэй.

 

 

Хутгахаасаа өмнө бага зэргийн лимоны шүүс хийгээрэй.

 

 

Зөгийн балаа гаран дээрээ түрх.

 

 

10 минутын дараа гараа бүлээн усаар угаагаарай. Эдгээр алхмыг хийснээр таны гар зөөлөрч, гарын тос түрхэх шаардлагагүй болно.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин