Монголын хоккейчид эхний ялалтаа байгууллаа
2016-03-14

"ASIAN CHALLENGE CUP-2016"-д оролцож байгаа Монгол Улсын хоккейн шигшээ баг эхний тоглолтоо Сингапур улсын эсрэг хийж 11:0 ээр бут ниргэлээ.

 

Сингапурын шигшээ багийн хувьд Канад улсаас гурван ч том мэргэжилтэнг шигшээ багтаа урин ажиллуулж байгаа ч Талын хөх чононууд тэдэнд хичээл заалаа.

 

Монголын шигшээ багаас Алтангэрэл 4 гоол, Баярсайхан 2 гоол, Ган-Очир 2 гоол, Мишигсүрэн 2 гоол, Шинэбаяр 1 гоол хийж гайхалтай ялалтыг байгууллаа. Манай баг Сингапурын хаалга руу нийтдээ 54 удаа цохисон бол өрсөлдөгчид 13-хан удаа цохисон статистик үзүүлэлттэй байна.

 

Тоглолт бүрийн дараа олгодог MVP шагналыг Б.Эрдэнэсүх хүртсэн байна.

 

 

Манай шигшээ баг энэ тэмцээний хамгийн хүнд учраа болох Арабын Нэгдсэн Эмират улсын шигшээ багтай энэ сарын 16-нд тоглоно.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хөвгүүд ээ,Хүлэг хаан тэднийг яасныг санаарай. Та нар ялах ёстой. Цаад новшнууд чинь шүүгчтэй юутай хээтэй нь худалдаад авчихсан байгаа шүү.
2016-03-14