Циркийн амьтад Монголыг зорьжээ
2016-03-14

 

“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага,  Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна. Үүнтэй холбогдуулан тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

 

Шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад ирнэ. Энэхүү тоглолтод АНУ, БНАСАУ, Франц, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украйн, Вьетнам зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцох юм байна. Мөн арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай ноход зэрэг 5 төрлийн амьтан үзүүлбэрт оролцохоор Казахстан, Узбекстан улсаас  өнөөдөр гарсан байна. Амьтад Монголд гурван хоногийн дараа ирэх аж.

 

Зохион байгуулагчдын зүгээс дараах мэдээллийг хүргэж байна.

 

“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэ: БНХАУ-ын жүжигчин тэнцвэрийн гайхамшиг үзүүлнэ

-Монголын хүүхэд, багачуудыг баясгахаар олон улсын дөрвөн удаагийн тэмцээнээс 1 мөнгө 3 хүрэл цом хүртсэн ОХУ-ын алиалагч ирнэ. Мөн гоцлол агаарын гимнастикийн төрөлд дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг Испанийн жүжигчин хүнд эрсдэлтэй, сэтгэл түгшээсэн үзүүлбэрүүдээ үзүүлэх юм. Түүнчлэн Беларусь улсын циркчдийн үзүүлбэр, БНХАУ-ын циркийн жүжигчин эмэгтэйн сул утсан дээрх агаарт хөвөх мэт тэнцвэрийн үзүүлбэр гээд гайхалтай тоглолт Монгол циркийн алтан манежнаа тоглоно.

 

 

“Монголын үндэсний цирк”-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвбадам: Ховор амьтад ирнэ

-Монголын цирк 2013 оноос эхлэн цирк хөгжлийн төвийн байгууллагатай хамтарч циркийн өнөөгийн түвшинг хөгжүүлэхийн тулд дэлхийн циркийн уран бүтээлчдийг урьж авчрах нь зүйтэй гэж үзэн, энэ тоглолтыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Циркийн урлаг бол эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт сонгодог урлаг юм. Өнөө үед Дэлхийн Циркийн урлагийн орчин үеийн хөгжлийн түвшинг Монголынхоо үзэгчдэд бодитоор хүргэж байх, үзвэрийн цар хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэх, циркийн урлагийн бахдам сайхныг үзэгч олонд таниулах зэрэг томоохон зорилготойгоор энэхүү ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Гол онцлог гэвэл түрүү жилийн номер давтагдахгүй. Мөн арслан, одой морьд зэрэг ховорт тооцогдох амьтад ирнэ.

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
BRR:
Guicetgeh zahiral aa??? Ene shunaltai avgai yu ??? Ene avgai menegement medlee yu ?? ineedtei yum ulsiin hurunguur togloh yumaa teneg humuujilgui Dagvaagiihaa nereer ene avgai bolivol yasiin bee
2016-03-14
Зочин:
MONGOLYN TSIRKIIN ASUUDLYG ENE AWGAI , EMEE YARIAD SUUJI BAINA GEKHEER BUULJIS TSUTGAJI BAINA
2016-03-14