Жим Керри найз бүсгүйтэй болжээ
2016-03-14

Холливуудын нэрт жүжигчин Жим Керригийн найз бүсгүй Катрина өнгөрсөн оны аравдугаар сард амиа хорлосон билээ. Тэрээр хар тамхи болон нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх нь зогссон болохыг шүүх эмнэлгээс мэдээлсэн юм. Уг үйл явдлын дараа жүжигчин эр уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авсан билээ. Тэгвэл жүжигчин эр уран бүтээлдээ эргэн орсноос гадна шинэ найз бүсгүйтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Керри өөрөөсөө 24 насаар дүү бүсгүйтэй Калифорни мужид байрлах “Katsuya in Brentwood” япон зоогийн газраар үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. “Тэд ихэд дотно харагдаж байснаас гадна сэтгүүлчдийг харсныхаа дараа зоогийн газрын арын хаалгаар гарч явсан” хэмээн “NBS” телевиз мэдээлсэн байна.

 

Жүжигчин эр твиттертээ “Дахин цохилж эхэллээ” хэмээн бичээд зүрхний зураг нийтэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
erdene:
yhsenii hohi amidiin zol
2016-03-15