Хий алдагдаж, найман хүн амиа алджээ
2016-03-14

Тайландын нийслэл Бангкок хотноо томоохон хэмжээний осол гарсны улмаас найман хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Бангкок хотын төвд байрлах “Сиам” гэх банкинд галын аюулгүй байдлын систем байршуулж байсан ажилчдын хариуцлагагүйн улмаас хий алдагдсан байна.

 

Хийн хольц задарсны улмаас олон хүний амьсгал боогдон, амиа алдацгаажээ. “Уг хэрэг явдал өчигдөр орон нутгийн цагаар 21.30 цагт болсон. Ослын үеэр бүх хаалга, цонх хаалттай байсан” хэмээн цагдаагийн газраас мэдээлэв.

 

“Сиам” банкны ерөнхийлөгч “Маргаашнаас хэвийн үйл ажиллагаандаа шилжих болно” гэж хэлжээ.

 

Хийн хольц нь калийн карбонат, азот, нүүрстөрөгчийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын исэл болон аммиакаас бүрддэг, хүнийг шууд үхэлд хүргэх аюултай юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин