Зөвшөөрөлгүй эм, тариа зарахаар хадгалж байжээ
2016-03-14

Зөвшөөрөлгүй эм тариа борлуулах зорилгоор хадгалж байжээ. Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр ... байрны ... тоотод оршин суух 54 настай, эмэгтэй У нь зохих зөвшөөрөлгүй их хэмжээний эм тариа зарж борлуулах зорилгоор гэртээ хадгалж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. 

 

Тэрбээр нийт 43 төрлийн эм, тариа хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авчээ. Уг үйлдлийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин