Н.Батцэрэг, Ц.Цолмон нар санамж бичигт гарын үсэг зурна
2016-03-15

09.00 цагт: "Хил дамжин халдварладаг малын өвчин” сэдвийн дор АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдийн хийх сургалтын нээлтийн үйл ажиллагаа  Зайсан дахь Мал эмнэлгийн улсын төв лабораторид болно.


09.30 цагт: Монгол Улсын Шадар сайд Д. Оюунбаатар, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин болон БНКазУ-ын Дорнод Казахстан мужын захирагч Д.К.Ахметов, Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Засаг дарга нар уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа, улс хоорондын хилийн тухай болон бусад асуудлаар хэлэлцэнэ. Уулзалт Төрийн ордонд болно.


09.30 цагт: "Хувьцаа эзэмшигчдийн эрх, Хувьцаа эзэмшигчдийн хурал" сэдэвт арга хэмжээ  Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд болно. 


10.00 цагт:  Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо Олон улсын жишгээр хэрэглэгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх, өргөдөл гомдлыг шийдвэрлэх "Хэрэглэгчийн төв"-ийг Барс худалдааны төвд байгуулах нээлтийн ажиллагаа болно. 


10.00 цагт: БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БХ-ын сайд Ц.Цолмон нар Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ 10.00 цагт БОНХАЖЯ-ны "ХААН" танхимд болно. 


11.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Засгийн газраас зорилтот бүлгийн иргэд байрны батлан даалт хүсч суулт хийж байгаа талаар “Сөгнөгөр хайрхан” компаниас мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөрт зориулсан "Ухаалаг хэрэглээ-соёлтой үйлчилгээ" өдөрлөг Чингисийн талбайд болно.


11.30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлалаа. 


12.00 цагт "Монгол цэргийн музей"-н 50 жилийн ойн арга хэмжээ болно.


12.00 цагт: Гуравдугаар сарын 16-нд болох "Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь" сэдэвт зөвлөлдөх уулзалттай холбоотой хэвлэлийн хурал БОНХАЖЯ-ны "ХААН" танхимд болно. 


14.00 цагт: ГХЯ-аас зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. 


16.00 цагт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Захиргаа, хуулийн хэлтэс хамтран  Баянзүрх дүүргийн Чуулганы танхимд “Парламентын мэтгэлцээн”-ийг зохион байгуулна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ. Батцэрэг. Муу тэмээн уруулт. Ноен уулаар. Оролдсон. Мэдэрнээ чи
2016-03-15
Unen ug:
Ner zasgiin hoyr said sanamj bichig zurj ih ajil hiij dee sanamj zurahaas oor ajil Mongold baina uu.
2016-03-15