Тагнуул хийсэн хэмээн цаазалжээ
2016-03-15

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 16.00 цагийн орчимд 2.54 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт тагнуул хийсэн гэгдэх гурван эрэгтэйг цаазалж буйг бичжээ.

 

Эрчүүд Иракийн иргэд бөгөөд тус бүлэглэлд тагнуул хийх зорилгоор элссэн хэмээн цаазын ял гүйцэтгэсэн этгээд мэдэгдсэн байна. “Тэд өнгөрсөн оны эцсээр тус бүлэглэлд элссэн. Иракийн тагнуулынханд нууц мэдээлэл дамжуулж байхдаа баригдсан.  Тэднийг 21 хоногийн турш байцаасны эцэст өнөөдөр Аллахын тушаалаар цаазаллаа” хэмээн хэт даврагч мэдэгджээ.

 

Бичлэгт эрчүүдийг мориор тууж буйгаар гарчээ. Мөн бичлэгийн төгсгөлд бага насны эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бичлэгийг үзүүлээд “Бидний хойч үе сайн хүмүүжиж байгаа. Тэд удахгүй дэлхийг эзлэх болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
cdcd:
ene tsaaziin bichleguudiig neleen sain chanariin uran buteel shig l abahiin
2016-03-27
Зочин:
teneg hun zorigtoi
2016-03-15
Зочин:
allah burhan baihgui nuurnii buteelgiig av allah esusees garaltai
2016-03-15