Францын аварга ”ПСЖ”
2016-03-15

 

  Францын лиг 1-н 2016 оны аварга багаар нийслэлийн клуб болох Парис Сэйн Жэрмэйн клуб лиг дуусахаас 8 тойргийн өмнө тодорлоо. 4 улирал дараалан Дээд лигийн аварга боллоо. Тэд ийнхүү 8 тойргийн өмнө аварга цол хүртэж Европын топ лигүүдээс Байерн Мюнхен клубын амжилтыг давтлаа.


Нийслэлийн баг 77 оноотой болж +62 гоолтойгоор 2-р байрны Монако клубээс 25 оноогоор тэргүүллээ.

 

Аваргын болзолоо хангасан тоглолтонд энэ улирлыг дуусгаад багаа орхих нь тодорхой болоод байгаа алдарт довтлогч Златан Ибрахимович 4 гоол буюу " Покер " хийсэн бөгөөд энэ улирлын 34 дэхь гоолоо оруулсан байна. Одоогоор Францын баг боломжит 4 цомоос нэгийг авах болзолоо хангаад байгаа бөгөөд Францын цомын тэмцээний хагас шигшээ болон Аваргуудын лигийн шөвгийн 8-д шалгарч үлдээд байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин