Түрээсийн орон сууцны бүртгэлийн хуваарь гарчээ
2016-03-15

Барилга хот байгуулалтын яамнаас баталсан журмын дагуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт төрийн өмчийн орон сууцыг иргэдэд түрээслэхээр болсон. ТОСК-иас түрээсийн орон сууцны нарийвчилсан журмыг батлаад байгаа бөгөөд Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2" хороололд байр түрээслэх хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК-дээр хүлээн авч, бүртгэнэ. 

 

 

“Буянт-Ухаа 2" хороололд нийт 350 байрыг түрээсэлнэ. Харин байр түрээслэх иргэдийн тоо үүнээс хэд дахин илүү байгаа учраас сугалаа явуулж, түрээслэгчдийг тодруулах юм. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mah ideh nugel ch gesen malchid gazar haglaj suugiin zohistoi
2016-03-15