Цөмийн туршилт хийхээ мэдэгдлээ
2016-03-15

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун олон улсад хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Тун удахгүй цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийнэ” хэмээн мэдэгдсэн талаар “CNN” агентлаг дамжууллаа.  Удирдагч “Цөмийн туршилтаар Пхеньяны цөмийн салбар хэр хүчирхэг болохыг харуулах болно” гэж мэдэгджээ. “Богино хугацаанд энэ бүхэн хэрэгжих болно” хэмээн “KCNA” агентлаг уламжлав.

 

НҮБ, тус улсын эсрэг хориг тавьснаас бол Пхеньян өдөр бүр хөрш зэргэлдээ орнуудаа заналхийлэх болсон юм.

 

Хэдий Пхеньян устөрөгчийн бөмбөгтэй хэмээн мэдэгдсэн ч Пентагон тус улсыг устөрөгчийн бөмбөг үйлдвэрлэх боломжгүй хэмээн сануулсан билээ.

 

Ким Чен Ун өчигдөр “Нью Йорк хотыг үнсэн товрог болгон” хэмээн заналхийлсэн юм. Тус улсын эрдэмтэд баллистик пуужинд багтах жижгэрүүлсэн устөрөгчийн бөмбөг гаргана авсан болохоо саяхан мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин