Малчны зээлийн жилийн хүү 10 хувь боллоо
2016-03-15

Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын амьдрах нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах бодлогыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 90 тоот тогтоолын дагуу Төрийн банк 17.411 малчны зээлийн жилийн жигнэсэн дундаж хүүг 29.5 хувь байсныг 18 хувь буюу сарын 1.5 хувь болгон бууруулжээ.

 

Тэгвэл өнөөдөр малчин данстай, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлж мөн малаа тарилга, туулгад бүрэн хамруулсан малчид Засгийн газраас баталсан Сайн малчин хөтөлбөрийн хүрээнд жилийн 10 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болсон талаар салбарын яам, Төрийн банкнаас албан ёсоор мэдээллээ.

 

29.5 хувийн хүүтэй  таван сая төгрөгийн зээл авсан малчин өрх жилийн хугацаанд 6 сая 106 мянган төгрөг  төлдөг байсан бол  зээлийн хүү10 хувьтай болсноор 5 сая 375 мянган төгрөгийг жилд төлөх боломжоор хангагджээ.

 

Дашрамд дуулгахад, малчны зээлийн хүү 10 болсноор 730 мянган малчин айл өрх дурдагдаж буй хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж буй аж.

 

 

Р.Улам

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайн байна.
2016-03-15
Зочин:
Одоо тэтгэвэр тэтгэмжийн зээлээ 10 болговол АН ногоон гэрэлээр сонгуульд ялалт байгуулах нээ ураа
2016-03-15
Зочин:
Энэ бол АН-ын ээлжит сонгуулийн шоу. Энэ мочийг малчид хурдан ашиглах хэрэгтэй.Эдийн засгийнхундрэлтэй банк дампуурахад боломжтой болсон уед ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа нь зовхон сонгуулийн арга мэх. Хэрэв АН сонгуульд ялж чадахгуй бол шинэ засгийн газарт ачаалалаа улдээж буй хэрээг.
2016-03-15