Улаанбаатар
”Монгол цэргийн музей”-н ажилчдыг шагналаа
2016-3-15

"Монгол цэргийн музей" үүсч байгуулагдсаны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 

 

Ойн баярын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцлоо. БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, "Монгол цэргийн музей"-н дарга, дэд хурандаа Т.Гантулга болон харъяа нэгж байгууллагуудын удирдлагууд, ахмад дайчид, музейн үе, үеийн удирдлагууд, ажилтан алба хаагчид оролцов.

 

 Баярын арга хэмжээг нээж Ц.Цолмон "Монгол цэргийн музей нь чулуун зэвсгийн үеэс эхлэн өнөөгийн Зэвсэгт хүчний хөгжлийн үеийг харуулсан Монгол цэргийн түүхэнд холбогдох олон мянган баримт хэрэгслийг хадгалан хамгаалаад зогсохгүй олон нийтэд сурталчилах үүргээ сайн биелүүлж ирснийг түүхэн энэ өдөр нь онцлох ёстой. Цаашдаа энэ их соёлын өвийн сан хөмрөгийг бид хайрлан хамгаалж, ирээдүй хойч үеийнхэндээ бүрэн бүтнээр нь уламжлуулж үлдээх хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг хүлээж байна" гэв.

 

 

Энэ үеэр "Монгол цэргийн музей"-н ажилтан, алба хаагчдыг Батлан хамгаалах яамны шагналаар шагнаж урамшуулжээ. 

Shuud.mn
Сонин хачин