Улаанбаатар-Сөүлийн аврах ангиуд хамтарна
2016-03-15

Сөүл хотын Аврах ангийн захирагч Ким Жэи Хаг тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 3 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд нийслэлийн Аврах ангийн захирагчийн урилгаар тус ангид зочиллоо.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Уламбаяртай уулзаж, нийслэлийн Аврах ангийн захирагч хурандаа Д.Чинзоригтой хоёр ангийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Мөн энэ ажлын хүрээнд “Мөс цөмөрсөн үеийн аврах ажиллагаа” сэдэвт хамтарсан дадлагыг Тавантолгойн каръерын нууранд 2 өдөр зохион байгуулж Сөүл хотын Аврах ангийн аврагчид нэг бүр нь 4000 гаруй долларын үнэ бүхий гүний усны шумбагчийн иж бүрэн орчин үеийн таван ширхэг хувцсыг нийслэлийн Аврах ангид бэлэглэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд цаашдын бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэхэд харилцан туршлага солилцож, тодорхой сэдвүүдээр хамтарсан сургалт, дадлагуудыг хоёр талд зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
mgl:
Amjilt...
2016-03-15