Б.Үйзэнмаа дахин шагнал хүртжээ
2016-03-16

Японы Осака хотод Азийн кино наадам энэ сарын 4-13-нд болж, шилдгүүдээ тодруулав. Тус наадамд найруулагч Б.Үйзэнмаа “Don`t look at me that way” бүтээлээрээ оролцож, “Most promising talent award” шагнал хүртжээ.

 

Өнгөрсөн сард тэрбээр тус бүтээлээрээ Германы Баварийн кино урлагийн дээд шагналыг хүртэж байсан. Мөн "Кино шүүмжлэгчдийн олон улсын холбоо"-ны шагнал, Испанийн REC наадмаас шагнал хүртэж байв.

 

Б.Үйзэнмаа нь 1984 оноос Германд амьдарч, Мюнхений кино телевизийн дээд сургуулийг төгсчээ. 2007-2011 онд дээрх уран бүтээлээс гадна гурван кино бүтээсэн байна.

 

Дашрамд дуулгахад "Над руу ингэж битгий хар" киноны постерийн зургийг түүний аав, зураач Ч.Борхүү зурсан аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Baharhaltai, bayar hurge, iluu ihiig hiij buteehed ni amjilt
2016-03-16
ХЭХЭ:
ЗА ЗА МУНДАГ МУНДАГ
2016-03-16