Жижгэрүүлсэн цөмийн зэвсгээ туршина гэв
2016-03-16

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр НҮБ болон Өмнөд Солонгосыг хоригоо нэн даруй цуцлахгүй бол тун удахгүй цөмийн туршилт хийнэ хэмээн дахин сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “KCNA” агентлаг Ким Чен Уныг жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй танилцаж буй үеийн шинэ зургийг цахим сайтдаа нийтлээд “Хойд Солонгос тусгаар тогтнолоо хамгаалах, олон улсаас ирж буй аюулыг нухчин дарахын тулд энэхүү цөмийн бөмбөгийг турших болно” хэмээн зургийн тайлбарт бичжээ.

 

Өмнөд Солонгосын тагнуулууд Сөүлд явуулсан тайландаа Пхеньяныг хөдөлгөөнд орж эхэлснийг сануулсан байна. Устөрөгчийн бөмбөг туршсан гэгдээд буй Сунжибаегам тосгонд хойдууд томоохон хэмжээний байгууламж барьж эхэлсэн гэжээ.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Ын Хэ өчигдөр Аюулгүй зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзах үеэрээ “Ким Чен Ун цөмийн туршилтаар өөрийгөө болон ард түмнээ хохироож байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Ким Чен Унтай уулзах санал гаргасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин